Өнөөдөр манай таван тамирчин олимпид өрсөлдөнө
“Рио-2016” олимпийн тав дахь өдөр буюу өнөөдөр Монголын 5 тамирчин өрсөлдөхөөр хувиарт бичигдсэн байна. Эдгээр тамирчид ямар төрөлд хэдэн цагт өрсөлдөхийг сонирхуулья.
Жүдо бөх:
22:00 цагаас жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90, эмэгтэйчүүдийн 70 кг-ийн жингийн медалийн эзэд тодорно. Монголын жүдочдоос Л.Отгонбаатар, Ц.Наранжаргал нар өрсөлдөнө.
Бокс:
23:00 цагаас 56 кг-ийн жинд Э.Цэндбаатар, 69 кг-ийн жинд Б.Түвшинбат нар тулалдана.
Хүндийн өргөлт:
03:30 цагаас эмэгтэйчүүдийн 69 кг-ийн жингийн тэмцээнд залуучуудын ДАШТ-ий алт, мөнгөн медальт, ОУХМ М.Анхцэцэг өрсөлдөх юм байна.
ЧОЙ
URL: