Өнөөдөр Рио-гийн дэвжээнээ манай 5 тамирчин өрсөлдөнө
Бразилийн Рио Де Жанейро хотод үргэлжилж буй XXXI зуны олимпийн дөрөв дэх өдөр буюу өнөөдөр манай улсаас таван тамирчин эхний тэмцээндээ оролцоно. Тодруулбал, өнөөдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа, эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд О.Ууганбаатар нар 22:00 цагаас Риогийн татамид өрсөлдөх юм.
Мөн спорт гар бууны 25 м-н дасгалд Гавьяат тамирчин, ОУХМ О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар 21:00 цагт 40 тамирчинтай өрсөлдөнө.
Түүнчлэн ширэн бээлийтэнүүдээс Д.Отгондалай өнөөдөр 23:10 цагт ээлжит тулаанаа Нидерландын боксчинтой хийнэ.
URL: