Засгийн газраас Д.Сумъяаг 60 сая төгрөгөөр шагнана
“Рио-2016” олимпийн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа мөнгөн медаль хүртэж, монгол түмнээ баярлуулаад байгаа билээ.
Монгол Улсын засгийн газар олимпийн наадмаас медаль авсан тамирчдад мөнгөн шагнал олгох журмын дагуу Д.Сумъяаг 60 сая төгрөгөөр шагнана.
Сонирхуулахад, олимпоос алтан медаль авсан тамирчинд 120, мөнгөн медалийн эзэнд 60, хүрэл медалиар энгэрээ мялаавал 30 сая төгрөгийн шагнал тус тус олгодог юм.
URL: