Корнелиус Вандербильт: Би та нарыг зүгээр л бяцална
Ажил хэргийн жолоодогч ахмад Корнелиус Вандербильт /1794-1877/
Корнелиус Вандербильт голланд гаралтай, хоёр метр өндөр, хараал урсгасан усан цэрэг хүн байв. Тэр Статен-Айлендын жирийн нэг тариачнаас тухайн цаг үеийн хамгийн баян хүн болох замыг туулсан маш их эрч хүчтэй дайчин хүн байв. Бизнесийн гарааггаа 100 долларын үнэтэй ачааны завь худалдан авснаар 105 сая долларын үнэтэй усан онгоц, төмөр замын вант улсыг байгуулсан юм.
Вандербильт нь 1794 онд Статен-Айлендэд байрлах гэр бүлийн ферм дээр айлын есөн хүүхдийн дөрөв дэхь нь болон төржээ. Хүүхэд залуу насандаа эцгийнхээ хоёр дарвуулт хүнд завиар зорчигч болон ачааг Нью-Йоркийн амаар зөөдөг байхдаа “Коммодор” хочтой болжээ. Үе тэнгийнхэн нь сургуульд сурч байхад тэр 11 насандаа хичээл номоо орхиж Нью-Йорк хавийн хоолой, урсгалыг өөрийн биеэр судалж эхэлсэн юм. Арван зургаан нас хүрэхээс нэг сарын өмнө тэр эхдээ усан цэрэг болж гэрээс явах хүслээ хэлжээ. Ээж нь түүнд өөрийн гэсэн усан онгоц хэрэгтэй байгааг тун сайн ойлгож байв. Иймд хүүдээ ажил хэрэгч нэгэн зүйл санал болгов. Хэрэв хүү нь тэдний эзэмшил газар байрлах чулуурхаг 8 акр газрыг хагалж, тариа суулгавал түүнд онгоц худалдаж авах 100 долларыг нь зээлүүлэхээ амлажээ. Энэ бол хүнд хэцүү даалгавар байсан боловч Корнеулиус бэрхшээлээс огт шантарсангүй. Үүний дүнд тэр 16 насандаа “Түргэн” нэртэй тээвриин жижиг онгоцын эзэн болж зорчигчдыг 18 центээр тээвэрлэж эхэлжээ. Жилиин эцэс гэхэд өрөө төлж мөн гэр бүлийн төсөвт мянга гаруй доллар нэмэрлэсэн байжээ.
Тэр юунаас ч үл шантарна. 1812 оны Англи, Америкиин дайны үеэр Англичууд Нью-Йоркийн боомтыг бүслэсэн байх үед Вандербильт Америкийн зургаан гарнизоны цэргиин хүнсийг далайгаар тээвэрлэн залгуулж чадаж байв. Арван есөн насандаа ажил хэрэгч, дайчин зантай хөрш бүсгүй Софи Жонсонтой гэрлэжээ. Хуримийн маргааш гэхэд Корнеулиус ажлаа хийж байв. Вандербильт 23 насандаа хэд хэдэн онгоцны эзэн болж, есөн мянган доллар хуримтлуулж амжжээ.
Тун удалгүй ууран хөдөлгүүрт онгоцны эрин эхэллээ. Анхандаа Вандербильт утааа их хаяж буй эдгээр онгоцыг үл тоомсорлодог байв, гэвч тэдгээр нь түүний онгоцнуудаас илүү ашигтай байгааг хараад түүний хувьд шинэ болох ажил эрхлэхээр шийдэв. 1818 онд онгоцнуудаа зарж Жоржи мужийн газрын эзэн үсан онгоцын ахлагч болжээ. 10 жилийн хугацаанд Нью-Йорк хот болон Нью-Жерси мужийн Нью-Брансуик хотыг холбодог Раржан голоор зорчигчид тээвэрлэхдээ ууран хөдөлгүүрт усан онгоцны бизнесийн тухай бүгдийг мэдэж авчээ. Энэ үеэр эхнэр Софи ууган хүүхдээ асрахын хажуугаар усан зогсоолын дэргэд зочид буудал ажиллуулж гэр бүлийн санхүүд өөрийн хувь нэмрээ оруулж байв. Харин тэр үед нарийн тооцоотой зантай Вандербильт олсон мөнгөө хүримтлуулсаар байжээ. Вандербильт Раританы шугамаас гадна Батгери орох Нью-йоркийн боомтод зорчигч тээврийн шугам ажилдуулж эхэлжээ. Гэвч Нью-йоркийн Хууль эрх зүйн хороо Нью-Йорк хавийн усан онгоц тээвэрлэлтийн монополи эрхийг Роберт фултон болон Роберт Ливингстон нарт олгосон байсан нь Вандербильтын бизнесийг хууль бус болгож. Гэвч тэр зорчих үнийг хямдруулж Нью Жерси, Нью-Йорк хоёрын хооронд цагдаад туугдан тээврээ хийсээр байж. Зорчигчдод хоёр доллар хэмнэх боломж олгож буй энэхүү нэхүүл тун их таалагддаг байв. Вандербильт ихэнхдээ зугтаж амждаг байвч нэг удаа усан онгоц Нью-йоркийн боомтод байхдаа баригдахаа шахав. Вандербильт онгоцоо хөдөлгөх тушаал өгөхөд цагдаа өөрийн хууль эрх зүйн хурээнээс гарахаас болгоомжлон онгоцноос буухад хүрчээ.
АНУ-ын Дээд шүүх Нью-йоркийн усан тээврийн монополь эрхийг үндсэн хуульд харш гэдгийг хүлээн зөвшөөрч түүнийг цуцлах хүртэл энэхүү “муур-хулгана” болж тоглох нь үргэлжилсээр иржээ.
1829 онд Вандербильт 35 нас хүрч олон жилийн зүтгэлийн үр дүнд Гиббонс нэг усан онгоцтой байсан бол долоон хөлөгтэй болжээ. ‘Коммодор” гэр бүлийн хуримтлал болох 30 мянган доллараар өөрийн усан тээврийн компанитай болж Нью-Йорк-Филадельфи чиглэлд шинэ усан шугам гаргаж тээвэрлэлтийн үнийг эрс буулгаж чаджээ. Энэ байдал нь өрсөлдөгчид нь түүнд хэмжээний мөнгө төлж тэдэнд саад болохгүй байхыг хүсэхэд хүргэжээ. Ийнхүү аргаар өрсөлдөгчөөс мөнгө “шахаж гаргуулах”аргыг Вандербильт бизнесийн эхэн үед өргөн хэрэглэж байв.
Дараа нь Вандербильт үнэ буулгах аргаа Гудзон голын усан замын компаний эсрэг маш эрчимтэй хэрэглэж эхлэв. Эхний ээлжинд Нью-йоркоос Олбани орох замын тасалбарын үнийг арван доллараас нэг доллар, дараа нь арван цент, бүр эцэсг нь тээвэрлэлтээ үнэгүй болгожээ. Гэхдээ түүний усан онгоц дээрх хооллолт үнэтэй хэрнээ тээвэрлэлт их хэмжээний хохиролтой байсан ч түүний өрсөлдөгчид бүр их хохирол амсаж байв. Энэ тэмцэлийн дүнд өрсөлдөгчид нь ойрын арван жил тус шугаманд ажиллахгүй байх нөхцөлөөр түүнд нэг удаа 100 мянга, дараа нь жил бүр 5 мянган долларыг төлөх болжээ. Вандербильт тэдний саналыг хүлээн авч хөлгүүдээ хойд чиглэлд Бостон, Харгфорд, Гэгээрлийн гэгдэх боомт, мөн урд чиглэлд Вашингтон, Чарлстон болон Гавана руу шилжүүлжээ. Дөчин таван насандаа Нью-йорк, Филадельфийн чиглэлд онгоц явуулахгүй байх болзолын төлбөр мөн бусад чиглэлд тээвэрлэлт хийж буй усан тээврийн зуун хөлөгөөс олсон хөрөнгө нь хэдэн сая доллараар хэмжигдэж байжээ.
Гэвч энэ мөнгө Нью-йоркийн дээдсийн хүрээлэлд ороход нь нэмэр болсонгүй. Нутгийн элитын хүлээн авалт, хүндэт зоог дээр түүний усан цэргийн бүдүүлэг хараал, хивс дээр шүлсээ хаях, залуухан зарц бүсгүйчүүдийг өдөх зэрэг нь эзэгтэй нарын дургүйг хүргэж байв. Нью-йоркийн эрхэмсэг зантай дээдсийн хүрээлэлд орж чадаагүй тэр Статен-Айлендэд гоёмсог харш бариулжээ. Арван жилийн дараа бизнестээ ойртох гэж Манхэттен эргэж очиж Вашингтон-плейс гудманд дөрвөн давхар хотын байшин бариулав. Дээдсийн хүрээлэлд эргэлдэх цаг зав муутай түүнд мөнгө олох нь амьдралынхан нь гол зорилго болжээ.
1851 онд Вандербильтыг 47 настай байхад “Алтны солирол” эхэлж Нью-йоркоос Калифорни луу орохыг хүссэн олон мянган алт олборлогчдын цуваа цуварчээ. Эдгээр аялагчдын дийлэнх нь панамын чиглэлд монополи эрх авсан Номхон тэнгисийн шуудангийн хөлгөөр зорчиж байжээ. Вандербильт энэ сайхан боломжийг алдахыг хүссэнгүй. Тэр аялалын замыг 500 миль буюу хоёр хоногоор богиносгож буй Никарагуагаар дамжин өнгөрөх шинэ зам нээжээ. Энэ зам Нью-йоркоос Никарагуагийн зүүн эрэг цааш Сан-Хуан голыг өгсөж Никарагуа нуураар дамжин өнгөрч тэндээсээ зорчигчдыг сүйх тэргээр Номхон тэнгисийн эрэг хүргэж дахин усан онгоцоор Калифорни ордог байжээ. Алт олборлогч байгаагүй Вандербильт “Алтны солиорол”-оос жилдээ нэг сая долларын орлого олж байжээ. 1850-аад оны дунд үе гэхэд тэр Америкийн усан тээвэр эрхлэгч хамгийн том хөрөнгөтөн болж чадсан юм.
1853 онд 60 настай Вандербильт 11 сая долларын хөрөнгийн эзэн болж амрахаар шийдэв. Тэр аялалд зориулан хагас сая долларын үнэтэй, 80 метрийн урттай ууран хөдөлгүүр бүхий “Алтан гадас” нэртэй дарвуулт хөлөг бариулж түүгээр удаан хугацааны аялал хийн усан онгоцны жинхэнэ ахмад шиг амарчээ. Энэ онгоц тус ангилалын хувийн анхны онгоц байсан буюу хамба хилэнгээр бүрсэн тансаг тавилга бүхий зочид байрлах арван өрөө, гантиган чимэг бүхий зоогийн танхим зэрэг байрлажээ. Уг онгоцоор Вандербильт гэр бүл, найз нөхдийн хамт Европыг тойрсон усан аялал хийжээ. Бага нас нь өнгөрсөн Статен-Айлендад байрлах жижиг фермын хажуугаар өнгөрч явахдаа
Анхны усан завиа авахад нь мөнгө зээлүүлж хөл дээр нь босоход тусалсан 86 настай ээждээ зориулж цэргийн ёслолын буудлага хийхийг тэр тушаасан гэдэг.
Тойрон аялалаас эргэж ирэхэд нь Никарагуагаар дамжин өнгөрөх чиглэлийн ажлыг эрхэлж буй агентууд нь түүний эсрэг явуулга явуулж дээрх чиглэлийг гартаа авах гэж оролдож буйг мэджээ. нь хүрсэн Вандербильт тэдэнд тун богино захидал илгээж. Уг захидалдаа тэрбээр:
“Ноёдоо та бүхэн намайг хуурах гэж оролдсон байна. Би та бүхэнтэй шүүхээр заргалдахгүй, учир нь үүнд цаг зав их орно. Би та нарыг зүгээр л бяцална.
Та бүхнийг хүндэтгэсэн. К.Вандербильт” гэж бичсэн юм. Тэр шууд ажилдаа орж Панамаар дамжин өнгөрөх өөр зам нээн үнийг эрс буулгаснаар өрсөлдөгчдөө жилийн дараа гэхэд буулгаж авч байжээ. Дахин нэг жилийн дараа уг чиглэлд ажиллаж байсан бусад компаниуд үнийн дайнд цөхөрч Вандербильтэд сар бүр 40 мянган доллар өгч байхаар амлаж түүнийг никарагуагийн
чилэлээс татгалзахыг гуйсан гэдэг.
Иргэний дайны үед Вандербильт усан онгоцуудаа федералуудад /хойд мужийнхан/ зарж байжээ. Хойд мужийнхны “Монитор” цэргийн хуягт хөлөг буюу конфедератуудын “Мерримак” хөлгийн хооронд болсон халз тулааны дараа тэр федералуудын флотод хамгийн сайн хөлөг болох “Вандербильт”-ээ өг сөн бөгөөд уг хөлгийг “Мерримак”-ийг дарж авахад ашигласан гэдэг. Дайны төгсгөлд Конгресс түүний тусламжийг өндрөөр үнэлэн алтан медаль гардуулжээ.
Коммодор” далан нас хүрэхдээ түүний хувьд цоо шинэ болох”’ төмөр замын бизнес эрхлэхээр шийджээ. Тэр 40 насандаа төмөр замын осолд өртөж амиа алдахаа шахаж байсан учир хэзээ ч төмөр замтай зууралдахгүй гэж ам тангараг өргөсөн байжээ. Гэвч цаг хугацаа өнгөрч төмөр замаас их орлого олж болохыг ойлгосон Вандербильт бодлоо өөрчлөв. Усан цэрэг хүн мэдэхгүй бизнесээр оролдвол дампуурна гэж хэлэх ч хүн гарч байж. Гэвч Вандербильт овжин, зарчимч зан буюу аливаад туйлбартай байж чаддагаа харуулж эдгээр хүмүүст ташаарч буйг нь ойлгуулж чадсан билээ. Гудзон голын эрэг дагуу тавигдсан Олбанид Нью-йоркийн Төв замтай нийлдэг байсан Нью-йорк-Олбани чиглэлийг хянаснаар уг ажлаа эхэлжээ. Энэ чиглэлд Вандербильтын зам зорчигчдын өвөл тээвэрлэж, Төв зам тэдгээрийг зуны улиралд Гудзон голоор өөрийн усан онгоцоор тээвэрлэдэг нь Вандербильтыг зуны улиралд ажилгүй болгож байжээ. Иймд Төв замыг орлогогүй болгох үүднээс Вандербильт Олбани хотоос хоёр милийн зайнд галт тэргээ зогсоож Төв замын буудал байрлах Гудзон голын эсрэг талын эрэг дээр зорчигчдыг буулгаж эхэлжээ. Ингэснээр Төв замын зорчигчид Нью-йорк хүрэх боломжгүй болж Төв замын эзэд өөрийн эрхгүй бууж өгөхөд хүрчээ. Энэ явуулгын дүнд Вандербильт Нью-йоркийн боомтоос Их нуурууд хүрэх дөрвөн зуун миль үргэлжлэх дээрх замыг бараг бүрэн хянах боломжтой болсон юм. Нью-йоркийн Төв замын гол өрсөлдөгч “Эри” төмөр зам байв. Вандербильт мөн түүнийг ч эрхшээлдээ оруулах гэж эзэд нь болох Дэниэль Дрю, Жим Фиско болон Жей Гульд нартай эдиин засгийн дайн зарлав. Тэр уг тулаанд ялж чадаагүй ч “Эри” төмөр зам нь санхүүгийн хувьд тун их суларч дампуурлын ирмэгг тулж очсон бөгөөд Төв замын хувьд гоц аюулгүй болсон байв Вандербильт өмнө нь усан тээврээс олсон 11 сая дээрээ нэмж төмөр замын бизнесээс 90 сая доллар олжээ. Вандербильт харамч нарийн хүн байсан гэдэг. Тэр татдаг тамхиа бусдыг дайлж зарлага гаргахгүй байх үүднээс портсигарт бус халаасандаа өөрт хэрэггэй хэмжээгээр авч явдаг байсан гэдэг Нэгэн удаа зохиолч Марк Твен сэтгүүлд Вандербильд хандаж ил захиа илгээсэн байв. Уг захианд: “Таниас гуя, нэг удаа ч гэсэн бодитой хэрэгтэй зүйл хийгээч. Зориг гаргаж нийтийн эрх ашгийн төлөө дөрвөн доллар ч болтугай буяны хэрэгт зориулаач. Бараг үгүй биз дээ учир нь энэ таны зүрх сэтгэлийг шархлуулах байх.”Вандербильт их хэмжээний хөрөнгөтэй байвч тун даруухан амьдардаг байсан гэдэг- Жишээ нь, Вашингтон гудманд байрлах түүний байшин 55 мянган долларын үнэтэй байсан ба энэ нь түүний хөрөнгөтэй харьцуулахад тун бага хэмжээний мөнгө билээ. Тойрон н аялалын дараа тэр “Алтан гадас” усан онгоцоо ашигтай наймаалсан байв. Гэхдээ тэр амьдарлынхаа сүүлийн мөчид Теннеси мужийн Нашвилл хотын Төв их сургуульд нэг сая доллар хандивласан юм. Эдүүгээ энэ их сургууль түүний нэрэмжит билээ.
Харамсалтай нь Вандербильтын үе залгамжлагчид нь түүний сэтгэлд хүрдэггүй байв. Нэгэн удаа тэр өөрийн найздаа олон хүүхэдтэй боловч зарим нь юу ч хийж чадахгүй юм” – гэж гомдоллосон байдаг. Найман охин нь түүний анхаарлыг татдаггүй, харин гурван хүү нь байнга сэтгэлийг нь гонсойлгож , баяв. Хамгийн ирээдүйтэй гэгдэж байсан Вэст-Пойнтын сургууль төгссөн бага хүү нь 25 насандаа өөд болсон. Дунд хүү Корнелиус нь саа өвчтэй, мөрийтэй тоглоом тоглодог ба заргач зантай байсан гэдэг, эцэг нь түүнийг хоёр ч удаа сэтгэл мэдрэлийн эмнэлэгт х эвтүүлж эмчлүүлж байжээ. Дараа нь түүнд зориулж Хартфордод цэцэрлэгт тариалангийн ферм худалдан авч өгчээ. Гэвч бага Корнелиус нь 38 насандаа 80 мянган долларын өр хуримтлуулж дампуурчээ. Вандербильтын том хүү Уильям Генрийг бүтэлтэй хүн болно гэдэгт итгэдэггүй байсан бөгөөд түүнийг байнга “хөхүүл” тэнэгээр нь дуудаж байв. Энэ нь түүний хамгийн зөөлөн үгс байсан гэдэг. Бүдүүлэг зантай тэрээр хүүгээ байнга доромжилдог байж. Нэгэн удаа 33 нас хүрсэн Уильям усан онгоцны тавцан дээр тамхи татахад эцэг нь түүнд: “Билли хэрэв чи тамхи татдаг муу зуршлаасаа салж чадах юм бол би чамд 10 мянган доллар төлье” гэж хэлэхэд хүү нь “Ааваа, надад мөнгө хэрэггүй. Та үүнийг хүсч баигаа бол хангалттай” гэж хүндэтгэлтэй хариулж тамхиа далай руу хаясан гэдэг. Тэгэхэд нь “Коммодор” халааснаасаа бүдүүн сигар гарган татсанаа утааг нь сандарч мэгдсэн хүүгийнхээ нүүр түү үлээсэн гэдэг.Гэвч эцэг нь Уильямын хувьд тун их эндүүрсэн байв. Тэр хүүдээ гэр бүлээ тэжээг гэж Статен-Айлендэд 70 акр газар өгч хүү нь харин ажлаа тун сайн хийж фермээ 350 акр болтол нь өргөжүүлж, дараа нь Статен-Айлендын уналтад орсон байсан төмөр замын ажиллагааг сэргээжээ. Уильямыг 43 нас хүрэхэд эцэг нь түүнийг гэр бүлийн бизнест оролцох эрхтэй гэж үзжээ. Уильям чадвартай бизнесмэн гэдгээ харуулж эцгээ нас барсны дараа найман жилийн дотор 1877 он гэхэд аавынхаа насан турш зүтгэж байж олсон хэмжээний мөнгийг хийж чадсан билээ. Гэвч Уильям Вандербильт сонины сэтгүүлчид алдагдалтай ажиллаж байсан Чикагогийн төмөр замын тухай ярилцлага өгсний дараа тааруухан алдар цуутай болсон юм. Тэр сурвалжлагчийн тавьсан “Та энэхүү замыг олон нийтийн эрх ашгийн төлөө бариагүй гэж үү?” гэсэн асуултад “Энэ олон нийтийг чөтгөр аваг. Би хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийн төлөө ажилладаг. Хэрэв энэ олон нийтэд төмөр зам хэрэгтэй байгаа юм бол тэд мөнгөө төлнө биз” гэж хариулжээ.
Түүний дээрх “Энэ олон нийтийг чөтгөр аваг” гэсэн үг нь хүмүүсийн эгдүүцлийг хүргэж хүү Вандербильтын нэр төрд сэв суулгажээ. Гэвч олон нийтийн талархал тийм ч чухал зүйл биш байв, учир нь тэр жил ирэх тусам улам баяжсаар. Энэ тухайгаа тэр ярихдаа “Би гэрээсээ гарахгүй байж байгаад л сая доллар олно” гэж хэлдэг байв. Жил бүр өөрийн эзэмшлийн үйлдвэрүүдээс 10 сая долларын орлого /өөрөөр хэлбэл, цаг тутамд 1200 доллар/ олдог байж. Муу нэртэй ч Уильям аав шигээ хүйтэн сэтгэлтэй хүн байгаагүй аж. Жишээ нь, ерөнхийлөгч асан Улисс С.Грантын үл хөдлөх хөрөнгийн эрх, сэлэм болон гавьяаны одон медалиа барьцаалж эцэг Вандербильтаас 150 мянган доллар авсан ба уг өрөө төлж чадалгүй нас барсан юм. Харин хүү Вандербильт уг өрийг хүчингүй болгож түүний бэлэвсэн гэргийд барьцаанд байсан бүх зүйлийг буцаан өгсөн гэдэг.
Эцгээсээ 90 сая доллар өвлөж авсан Уильям харш барих уламжлалыг үргэлжлүүлж “Ренессанс” маягийн ижил хоёр тансаг харш бариулж, нэгд нь өөрөө нөгөө дахь нөхөрт гарсан хоёр охин нь амьдардаг байв. Тэдгээр нь баян тансагийн оргил харшууд байв. Харш тус бүр уран баримал, дунд зууны үеийн баатруудын хуяг дуулга сая долларын үнэтэй уран зургийн цуглуулга зэргээр дүүрэн 47 өрөөтэй байв. Эдгээр харшийг нийт 700 мэргэжилтэн, ажиллагсад, тэдгээрийн дунд 60 Итали уран барималч оролцсон юм. “Харпер уикли” сонинд энэ энэ хоёр харшийг “Нью-йоркийн Таж-Махал” гэж нэрлэжээ. 2 сая доллар өвлөж авсан Уильямын өв залгамжлагчид тансаг харш барьдаг гэр бүлийн уламжлалаа мөн үргэлжлүүлсэн юм. Түүний хөвгүүд Уильям Киссам ба Корнеулиус хоёрНьюпор гтод тус бүр 10 сая долларын үнэтэй хоёр ордон бариулжээ.Тэдгээрийн ах Жорж Вашингтон Вандербильт Хойд Каролинад алдартай “Билтмор” харш, Уильям Киссамын эхнэр 5-р авенюгийн хамгийн гоё байшингуудын нэг болох францын Шато де блуа маягийн байшинг бариулж байжээ. 1883 онд энэхүү байшингийн нээлтийн ажиллагааны үед зохиогдсон багт наадам нь Бандербильтууд удаан хүсэн хүлээсэн Нью-йоркийн дээдсийн хүрээлэлд орох боломж олгожээ. Багг наадамд 1200 орчим зочин оролцож тэдгээрийн дунд Нью-йоркийн дээдсийн хүрээлэнгийн хатан хаан Каролина Астор мөн оролцож байжээ.
“Коммодор”-ын 8 дахь үеийн ач охин Глория Вандербильт жүжигчин, зураач загвар зохион бүтээгч-1924 онд төрсөн бөгөөд өвлөж авсан хамгийн үнэтэй зүйл нь Вандербильт овог нь байв.
Түүний эцэг Режинальд Вандербильт хүүхдүүддээ 5 сая доллар үлдээж бусад бүх хөрөнгөө үрэн таран хийсэн байв. Эх Глория нь эмэгт эй хүний хувцас ба гоо сайхны бараа үйлдвэрлэх бизнес эрхлэх гэж оролдсон нь Их хямралын үед бүтэлгүйтэж. Охин ь илүү амжилттай байсан ба бичиг хэргийн бараа, жинс, ороолт болон шаазан эдлэл үйлдвэрлэл эрхэлж Вандербильтын нэрийг дуурсгаж байв. 5-р азеню гурамжинд Вандербильтынхан 10 байшин барьсаннь Америкийн дээдсийн хүрээлэлийн чимэг нь болж чадсан Коммодор”-ыг нас барсанаас хойш гучин жилийн дараа гэхэд түүний үрэлгэн үр удмаас хэн ч баян америкчуудын тоонд орж чадахгүй байв. 1973 онд Вандербильт овгийн 120 хүн гэр бүлийн уулзалтад цугларахад нэг ч саятан үгүй байв.
URL: