Энэ өдрийн зурхай /2016,08,09/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 09. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 6. Ангараг гараг. Салхины эх одтой, Хоёр хар мэнгэтэй, харагчин гахай өдөр.
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 5 цаг 42 минутад мандан, 20 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Энэ өдөр арилжаа наймаанд явахад амжилттай байна. Шаардлагатай холбоо харилцаа тогтоогоод зогсохгүй муугүй материаллаг орлого авч ирнэ. Олсон орлогоо сарын эцэс хүртэл хадгал. Тэр үед таны зарлага орлогоосоо ихээхэн давах болно. Хайр дурлал, романтик байдал энэ өдрийн уур амьсгалыг гэрэлтүүлнэ.
ҮХЭР (4/20-5/20)
Бүх зүйлийг орхиод зөвхөн сэтгэл хангалуун бай. Зарим нэг хувийн асуудал саатаж удааширч байсан бол шийдэгдэж, төсөөлж байснаас тань илүү үр дүнд хүрнэ. Хэдийгээр та үргэлж бусдын дэмжлэгийг аваад байдаггүй ч таны гаргасан санаачлалыг хүмүүс үргэлж дэмжиж байдгийг ойлгох болно. Яг одоо хувцасны шүүгээгээ цэвэрлэж, сэтгэл татам байдлаа сэргээх хэрэгтэй.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Ажлаар дамжиж танд гайхалтай сайхан боломж гарч ирнэ. Уйтгартай, нэгэн хэмийн цагийн хуваариас салж, сонирхолтой төсөл дээр хуваарилагдана. Хэт их ачааллыг өөртөө авах хэрэггүй. Хамтран ажиллагсадтайгаа хувааж хий. Харин өөрийнхөө нэр хүндэд санаа бүү зов. Хэсэг бүлэг хүмүүст та таалагддаггүй байж болох ч хэрэгтэй хүн таны талд зогсох болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Бизнесийн хэрэг явдалд илүү анхаарах шаардлагатай. Та төрөлхийн зөн билэгтээ итгэх болно. Хэн нэгэн таныг мэхэлж магадгүй, хамгийн гол нь болгоомжтой бай. Гарын үсэг зурах гэрээ хэлэлцээрээ юуны өмнө мэргэжлийн хүнээр хянуул. Бизнесээ эхлэх гэж буй хүмүүс санхүүгийн дэмжлэг хайх болно. Зээл авахаар санхүүгийн байгууллагад хандвал бүтэмжтэй.
АРСЛАН (7/23-8/22)
Холимог хандлага зонхилно. өглөөг эрт эхлэх нь үр дүнд хүргэхгүй. Та болгоомжгүй байдлаасаа болж аваар гаргаж болзошгүй. Үд дунд бизнесийн үйл ажиллагаа түргэн шуурхай явагдах болно. Үүрэг хариуцлагаа өөрийн аргаар шийд. өөрийн ажилдаа хамт олноо бүү оролцуул хэрвээ та одоогийн ажлынхаа хажуугаар өөр шинэ ажил хайж байгаа бол маш сонор сэрэмжтэй бай. Таны хүлээж байгаа боломж гарч ирж болзошгүй. Таны амжилт утга учраар дүүрэн байх бөгөөд энэ нь танд аз жаргалыг бэлэглэнэ.
ОХИН (8/23-9/22)
Сонирхолтой өдөр. Хүлээцтэй байх нь маш чухал боловч өнөөдөр цаг амархан өнгөрөх болно. Хэдийгээр шийдэх асуудал ердийнхөөс их байх боловч энерги чинь бага, өөртөө итгэлтэй байдлаа харуулах цаг нь иржээ. Нэгэн хэвийн зүйл хийхээс залхах хандлага ажиглагдах учраас үүрэг даалгавруудаа биелүүлж дуусгахын тулд илүү хүчин зүтгэл шаардагдах болно. Энэ нь зохиолчдыг зөгнөлт юм уу хайрын зохиолоо хянаж засварлах эсвэл итгэмжлэгдсэн мөнгөнийхөө асуудлыг дахин авч үзэх урам зориг хайрлана.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Азтай өдөр. Таны эрч хүч улам бүр нэмэгдсээр байх болно. Таны бүхий л зүйл сайн байх тул сэтгэл гонсойх зүйл гарахгүй. Таны хамгийн чухал эмэгтэй таныг хооллох болно. Түүний алдааг хайхрахаасаа илүү тухайн нөхцөл байдалд өөрөө ямар байгаагаа бод. Найз эсвэл хамтрагч чинь хамгийн түрүүнд бодох ёстой зөвлөгөөг өгнө.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Бүхий л харилцаанд тааламжтай өдөр. Шинэ ажил эхлэх, удаан хугацааны төлөвлөгөө зохиох, амьдрал, ахуйтай холбогдолтой асуудлыг шийдэх зэрэгт хамгийн тохиромжтой. Гэр бүлийн харилцаа, романтик холбоо, хайр дурлалд ээлтэй. Хянуур нямбай зан, ухаалаг байдал тань таныг уснаас хуурай гарахад тусална. Гагцхүү бүдүүлэг зан гаргахгүйг хичээ. Зүүд биелнэ. Ёроолгүй гүн ангал, хавцал, зүүдэлбэл эмэгтэй хүний зүгээс таагүй зүйл ирнэ.
НУМ (11/22-12/21)
Хэдий дотоод асуудал байгаа ч гэсэн өнөөдөр бол таны гэрэлтэх өдөр. Ажил амралтаа хослуулан бүгдийг амжуулахыг хичээ. Учир нь өнөөдөр таны хүссэн болгон биелэлээ олно. Гэр болон үнэ цэнэтэй зүйлээ сайн харж хандаарай. Эвдэрсэн цонх цоожоо засуулсан эсэхээ шалга. Хэрвээ гадагшаа гарахаар бол хөршөөсөө гэрээ харж байхыг гуйгаарай.
МАТАР (12/22-1/19)
Анхаарал татахааргүй өдөр. Эрч хүч, хүч тэнхээ чинь өнөөдөр бага зэрэг сулрах болно. Нууц задарч, олонхи энэ ордныхон энэ илчлэлтэнд сэтгэл дундуур байх болно. Хэрэв бусад хүмүүс танд итгэж, нууцаа ярьсан бол тэдний итгэл найдварыг алдахгүй байх хэрэгтэй. Бусдын сэтгэлийн зовлон, асуудалд оролцохоос зайлсхий. Заримдаа бид нарын хэнд ч гэсэн өөрийгөө халамжилж, бусдаас аврал ирэхгүйг мэдэж байх хэрэг гардаг. Яг одоо тэр үе таны хайртай хүн, найз эсвэл хамтрагчтай тохиолдож байг шиг байна.
ХУМХ (1/20-2/18)
Тухтай өдөр. Бизнесийн түншлэлд оролцох нь танаас төсөв шаардахгүй зөв алхам болно. Энэ нь хэцүү ажлын эхлэл байж болох ч урт хугацааны болоод аюулгүй байх болно. Гар хийцийн чимэглэлүүд нь мөнгө хэмнээд зогсохгүй таны бүтээлч чанарыг харуулах болно. Үр хүүхэдтэй бол тэднийг гэрээ чимэглэх ажилдаа татан оролцуул.
ЗАГАС (2/19-3/20)
Гэртээ шоу цэнгээн зохиож байгаа энэ ордны хүмүүс хэн нэгнээс тусламж хүлээн авна. Хоол хүнс, цэвэрлэгээ зэрэгт бүх анхаарлаа хандуулж хамаг хариуцлагыг өөр дээрээ тохох гэж бүү зүтгээрэй. Өөрийнхөө зохион байгуулах ур чадварыг ашиглан, тэднийг зохион байгуулах төлөөлөгчдийг томилсноор та өөрийнхөө цагийг бусадтай нийлж хөгжилдөхөд зориулах боломжтой.
URL: