Хүй долоо худгийн замд осол гарч 7 хүн нас баржээ

527-1470631096e2a1d800043e3f2abig

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ-т өнгөрөгч амралтын өдрүүдэд  зам тээврийн ослын 358 дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь нас хохирч, 37 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.
Энэ сарын 5-ны 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг Хүй долоо худгийн замд T.Prius маркийн авто машин T.Landcruiser маркийн авто машинтай мөргөлдөж T.Prius автомашинд зорчиж явсан 4 том хүн 3 хүүхдийн амь нас хохирч 5 хүн гэмтсэн харамсалтай осол гарчээ.
Орон нутгийн замд амралтын өдрүүдэд зам тээврийн 4 осол гарч 5 хүний амь нас хохирч 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Тодруулбал Хэнтий аймгийн Чингис хотоос зүүн урагш 56 км-т Баруун урт чиглэлийн төв замд H.Accent маркийн авто машин онхолдож зорчигч 24 настай эрэгтэй Э, Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3-р багийн гүүрнээс баруун тийш 200 метрт асфальтан замд K.Sorento маркийн авто машин онхолдож зорчигч 09 настай М-ийн амь нас хохирчээ.
Жолооч та хамгаалах бүс хэрэглэснээр гарч болзошгүй осол гэмтлээс өөрийгөө болон бусдын амь насыг 50-70 хувь хамгаалах бүрэн боломжтой гэдгийг санах хэрэгтэй юм.
Н.Туяа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих