Утаанд хордвол нийслэлийн Засаг даргаас хохирлоо нэхэмжил

“Миний Улаанбаатар” клубыг хэсэг залуу­чууд байгуулжээ. Тус клубын  тэргүүнээр нь нийс­лэ­лийн “Ардчилсан хүчний холбоо”-ны тэргүүн Ж.Батзандан ажиллана гэж санаач­лагчид нь өчигдөр мэ­дээл­лээ.

Улаан­баатарын утаанд хор­дож өвчилсөн бол хохирлоо нийс­лэлийн Засаг даргаас нэхэм­жилж Захиргааны хэргийн шүү­хэд хан­даж болно. Түүнээс гадна, эм­нэлгийн байгууллагад хандаад өв­чин нь сэдэрч хүндэрсэн бол нийс­лэлийн Эрүүл мэндийн газрыг за­хир­гааны хэргийн шүүхэд дуу­дуулж болох талаар тэд ярьж байна.

Мөн таггүй траншейнд унаж бэртсэн бол шүүхдэж болно. Гэхдээ таггүй траншей­гаар цэвэр усны шу­гам явж байгаа бол Ус, сувгийн удирдах газрыг, дулааны шугам явж байгаа бол Улаанбаатар ду­лаа­ны шугам сүлжээ компанийг шүүхэд өгөх бү­рэн эрх иргэдэд бай­гаа гэж хэл­лээ. Тө­рийн бай­гуул­лага, албан ту­шаалт­ны ажлаа хийгээ­гүй­гээс хо­хирсон хэн боловч шүү­хэд хан­дах хэрэгтэй хэмээн тэд мэдэгдлээ.


URL:

Сэтгэгдэл бичих