АТГ: Н.Энхбаярт хуулийн дагуу ял сонсгож, яллагдагчаар байцаасан

527-14706198478-8-1_700x700Наймдугаар сарын 5-н буюу өнгөрсөн Баасан гарагт Авлигатай Тэмцэх Газрын ажилтнууд МАХН-ын байранд очиж Н.Энхбаяр даргатай уулзсан. Яг ямар шалтгаанаар уулзсан талаар АТГ-аас албан ёсны тайлбар өглөө.

АТГ-ын тайлбар
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу Монголын Хуульчдын холбооноос уламжилсан өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийг байлцуулан эрүүгийн 201401000075 дугаартай хэргийн сэжигтэн Намбарын Энхбаярыг яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагааг хийж гүйцэтгэлээ.
Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 (Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих), мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 (Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах), мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 (Хээл хахууль авах) дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагааг явуулав.
Эх сурвалж: АТГ

URL:

Нэр: Зочин Огноо: 8 August 2016

Зөвөө. Энхбалар алийн болгон зугатаж тэнэгтдэг юм бэ?

Нэр: zochin Огноо: 8 August 2016

enhbauaraas oor bauar bauatsogt batbauar geed zondoo mon karlagiin 35 ter bum zondoo yum baina monholiin hulhailasan humuusiig hamt shalgabal unen niitsene.

Нэр: иргэн ИРГЭН Огноо: 10 August 2016

БОНДНЫ ЛУЙВАРЧДЫГ БОЛОН ЖЭНКО БАТТУЛГа БОЛОН ОФФШОР ДАНСТАН НАР ХЭЗЭЭ ХУУЛИЙН ДАГУУ ЯЛ СОНСГОЖ ХУУЛИЙН ДАГУУ БАЙЦААХ ВЭ?ТЭГСЭН ҮЕД МОНГОЛД ХУУЛЬ БАЙДАГ ТҮҮНИЙГЭЭ ТЭГШ ШУДАРГААР ХЭРЭГЖҮҮДЭГ ГЭЖ БОДОЁ.

Нэр: дэнзэн Огноо: 11 August 2016

ха ха ха гоё манай ардчилсан луйварчид өөрсдөө гэмгүй царайлж үлдээд ха ха ха

Сэтгэгдэл бичих