НИЙСЛЭЛИЙН 424 МЯНГАН АМ МЕТР ТАЛБАЙН ШАРИЛЖИЙГ ХАДАВ

olloo_mn_1470637928_shariljУлаанбаатар хотын ерөнхий менежерийн албан даалгавар, “Шарилжгүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Баруун, Зүүн салбар хариуцсан инженер тенхикийн 12 ажилтан, 100 цэцэрлэгч Дунд голын ойр орчмын хог ургамлыг устгах ажлыг гүйцэтгэлээ. Хог ургамлыг гар хайч, гар хадуур болон автомат хадагчаар хадах аргаар нийт 57.000 ам метр талбайн хог ургамлыг устгаж,  хог тээврийн 2 машин, 16 рейсээр зөөвөрлөлөө.

Мөн төвийн зургаан дүүргийн ТҮК, ногоон байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 20 байгууллага нийслэлийг шарилжгүй болгох ажлыг өнгөрсөн бямба гарагт эхлүүлсэн. Нэр дурдсан газруудаас гадна төрийн бус байгууллагын 695 хүн, хадагч машин, хайч, гар хадуур, тармуураар Дунд голоос Гурвалжингийн гүүр, ЭХЭМҮТ-ийн урд болон арын уулзвараас Саппорогийн тойрог хүртэл нийт 424 мянган ам метр газрын шарилжийг шинэ технологиор хаджээ.

Ингэснээр нийслэлийн иргэд эрүүл орчинд, тав тухтай ажиллаж амьдрах нөхцөл боломж бүрдэж байгаа юмгэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих