Хүй долоон худагт зам тээврийн ослоор 7 хүн амиа алдлаа

9602e00519fd91ca496c73cad988f5cfd73b0afaЭнэ сарын 6, 7-нд буюу амралтын өдрүүдэд  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр  нийт  дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн 501 авснаас зам тээврийн ослын  358  дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 23 бүртгэгдэж, 37  хүн  хүнд хөнгөн гэмтсэн.  Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 4,  Зам тээврийн осолд 4 хүүхэд өртжээ. Үүнээс сургуулийн өмнөх насны 5, сургуулийн насны 1 хүүхэд байсан байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 112 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал,  энэ сарын 5-ны өдөр 20:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг Хүй долоо худгийн замд “Приус”  маркийн авто машины жолооч нь “Ландкрузер”  маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж “Приус” маркийн авто машинд зорчиж явсан 4 том хүн 3 хүүхдийн амь нас хохирч 5 хүн гэмтсэн.

Амралтын өдрүүдэд орон нутгийн замд зам тээврийн 4 осол хэрэг бүртгэгдэж 5 хүний амь нас хохирч 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.

Тодруулбал, Хэнтий аймгийн Чингис хотоос зүүн урагш 56 км-т Баруун урт чиглэлийн төв замд “Аксент”  маркийн Т жолоочтой авто машин онхолдож зорчигч 24 настай эрэгтэй Э-ийн амь нас хохирч 4 хүн гэмтсэн.

Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3-р багийн гүүрнээс баруун тийш 200 метрт асфальтан замд “Сорента”  маркийн Ө жолоочтой авто машин онхолдож зорчигч 9 настай эрэгтэй М-ийн амь нас хохирсон.

Та хамгаалах бүс хэрэглэснээр гарч болзошгүй осол гэмтлээс өөрийгөө болон бусдын амь насыг 50-70 хувь хамгаалах бүрэн боломжтой гэдгийг замын цагдаагийн гараас сануулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих