Увс аймагт үер бууж 10 айл урсаж, 500 гэр усанд автжээ

1201608081470625383

Өчигдөр Увс аймгийн төв  Улаангомд 10 минут үргэлжлэн орсон аадар бороон улмаас иргэд багагүй хохирол гарсан байна. Тодруулбал, ойрхон зуурсан орсон хүчтэй аадар борооны улмаас үертэй холбоотой 150 дуудлага мэдээлэл тус аймгийн Онцгой байдлын хэлтэст ирсэн байна. Ирсэн дуудлага мэдээлээс үзэхэд байрны фудволд ус дүүрсэн, 10 айлын гэр урссан, 500 айл усанд автсан, 20 албан газар аж ахуй нэгж усанд автсан, Гашууны голд нэг фургон машин урссан аж. Мөн  тэр хавийн ногооны талбай бүрэн усанд автсан,цагаан хаалганы ойр хавийн айлуудыг нүүлгэн шилжүүлэхээр болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих