Ханшийн чангарал автомашины үнэд нөлөөлөв

5f538fec-4698-4a35-a3b4-aa65baef9b92Монголчуудын дунд хамгийн их эрэлттэй байдаг “Prius-20” машины үнэ 500 мянгаас нэг сая төгрөгөөр нэмэгджээ.

Иенийн ханшийн өсөлт авто зах зээлд багагүй нөлөөлж эхэллээ. Үндэсний баяр наадмын өмнө нэг иен 20.06 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 20.67 төгрөгийн ханштай байна.

Энэхүү аажим өсөлтийг дагаад “Да хүрээ” зах дээр арилжиж буй машинуудын үнэ багадаа 300 мянга, ихдээ нэг сая төгрөгөөр нэмэгджээ.

Учир нь “Да хүрээ” захын хашаанд борлуулж буй машинуудын дийлэнхийг Японоос оруулж ирдэг, тэдгээрийн ихэнх нь “Toyota Prius” маркийн хүлгүүд байдаг.

Иенийн ханшийн өсөлт авто зах зээлд багагүй нөлөөлж эхэллээ.

Монголчуудын дунд хамгийн их эрэлттэй байгаа “Prius-20” маркийн машины үнэ гэхэд Үндэсний баяр наадмын өмнө 7.5 сая төгрөгөөс эхэлж байсан бол одоо хамгийн хямд нь 8.5 сая төгрөгийн үнэтэй байна.

Харин он залуу, харьцангуй бага зайд явсан нь 11 сая төгрөгийн ханштай байгаа юм. Тэгвэл “Prius-30” маркийн машины үнэ 11 саяас 17.5 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Автомашины үнэ ийнхүү нэмэгдсэнд ам.долларын өсөлт ч багагүй нөлөөлжээ. Автомашин импортлоход тээврийн зардал, гаалийн татвар, хураамжийг ам.доллараар тооцдог. Тиймээс нэг машин оруулж ирэхдээ ченжүүд тээврийн зардалд дор хаяж 250 мянгаас 300 мянган төгрөг нэмж төлж байгаа аж.

Мөн худалдаачид Японд автомашины өөрийнх нь үнэ нэмэгдсэн гэж байгаа ч тус улсын автомашины дуудлага худалдааны сайтуудад ийм өсөлт төдийлөн ажиглагдахгүй байгаа юм.

Иен, долларын ханшийн өсөлтөөс улбаалж автомашины үнэ ийнхүү нэмэгдэж байгаа тул худалдаачид аль хямд буюу үзүүлэлт багатай машин оруулж ирж, богино хугацаанд ашиг олохыг илүүд үзэж байна.

Харин япон автомашины сэлбэг зардаг худалдаачдын хувьд хүлээлтийн байдалтай байна. Тэдиенийн ханш буухыг хүлээж байгаа тул бараагаа хуучин үнээрээ зарж, шинэ сэлбэг оруулж ирэхээ түр азнаж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих