Монголын мэргэн бууч олон улсын дайчдыг алмайруулав
ОХУ-д болсон Олон улсын армийн тоглолтын үеэр “Шилдэг мэргэн бууч”-ийн тэмцээнийг Казахстан улсад зохион байгуулжээ. Тэмцээнд 12 орны 72 мэргэн бууч өрсөлдсөнөөс Монголын армийн мэргэн бууч хоёрдугаар байрт шапгарсан байна.
“Риа Новости” агентлагийн мэдээлснээр мэргэн буучид СВД-С винтовоор буудаж өрсөлдсөнөөс Оросын Алс Дорнодын цэргийн сургуулийн сонсогч минут 51 секундэд байгаа амжилттай устган 93 оноогоор тэргүүлсэн байна. Харин Монголын мэргэн бууч минут 56 секундэд даалгавраа гүйцэтгэн 91 оноогоор удаах байрт шалгарсан бол Беларусийн оролцогч гуравдугаарт шалгарчээ.
Энэ үеэр армийн тогоочдын дунд 100 метрт автомат бууны тэмцээн зохион байгуулсан бөгөөд Хятадын оролцогч түрүүлж, Монгол, ОХУ-ын оролцогчид удаалсан байна. Энэ сарын 9-нд болох мастер класс ангиллын тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Анголын арми өрсөлдөнө.
Эх сурвалж: Монголын мэдээ
URL: