РИО 2016: Өнөөдөр манай дөрвөн тамирчин өрсөлдөнө
Бразил улсын Рио Де Жанейро хотноо зуны олимпийн 31-р наадам эхэллээ. Өнөөдөр манай улсаас олимпийн наадамд дөрвөн тамирчин өрсөлдөнө. Тодруулбал, Буудлагаар
20:30 цагт: хийн урт бууны дасгалд Г.НАНДИНЗАЯА өрсөлдөнө. /Медалийн эзэд тодорно/
Жүдо
22:00 цагт: Эрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.ЦОГТБААТАР, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд М.УРАНЦЭЦЭГ нар барилдана. / Медалийн эзэд тодорно /
Бокс
23:00 цагт: Манай улсаас 60 кг-ийн жинд Д.ОТГОНДАЛАЙ тулалдана. Мөн үүрийн 05:00 цагт /08.07/ 49кг-ийн жинд Г.ГАН-ЭРДЭНЭ өрсөлдөнө.
Баг тамирчиддаа Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлж, Алтан соёмбот далбаа мандуулахыг хүсэн ерөөе.
URL: