Н.ЭНХБАЯР: НАМАЙГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭН БАЙХГҮЙ ҮЕД ШӨНӨ ДӨЛӨӨР ИРЖ БАРИВЧЛАХ БАЙХ /БИЧЛЭГТЭЙ/
МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-ын албан хаагчид өрөөнд нь саатуулж байцаалт авч байна хэмээн нэлээд дуулиан дэгдээлээ. ХаринАТГ-ын ажилчидМАХН-ын байранд тус намын дарга Н.Энхбаярт өмгөөлөгч санал болгох гэж мөн яллагдагчаар татсан тухай тогтоол танилцуулахаар очсон хэмээн мэдэгдээд байгаа юм.
Гэвч намын нөхөд нь Н.Энхбаярыг баривчлахаар 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй очсон хэмээж байна.
АТГ-ын ажилчид түүний өрөөнд 30 минут орчим байцаалт явуулсны дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр ийн мэдээлэл хийв.
Тэрбээр “Намайг баривчлах гэж ирсэн. Өмгөөлөгч гэж тагнуул хүн авчирч миний эрхийг зөрчиж, бичиг цаасаа өөрсдийн дур сонирхлоороо бөглөчихөөд явах гэж ирсэн. Хэвлэл мэдээллийнхэн цугларсан учраас энэ удаад өнгөрөөсөн. “Орж болохгүй байна, орж болохгүй байна” гээд хоорондоо ярьж байсан.
Баривчлах машинаа оруулах гээд байхгүй юу. Аягүй бол шөнө дөлөөр, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн байхгүй үед ирж баривчлах байх. Би энэ олон камер руу сүүлийн удаа харж байж ч магадгүй. Монголчууд минь эрх чөлөөнийхөө төлөө тэмц” хэмээн хэллээ.
Мөн энэ үйл явдлын хажуугаар МАХН-ын байрны дээврийн хэсэг нурж эхэлжээ. Уг байр олон хаврыг ардаа үдсэн насжилт өндөртэй байр тул нийхүү дээвэр, хана нь нурах болжээ. Улмаар дээврийн нуралтыг хүмүүс ирж засч байгаа юм.
У.Сайхан
Bolod.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Bayartai hugshuun dahij harahgyi baih gj naidaj baiga shv! Sain yawaarai