Сэрэмжлүүлэг: Боодог хийж идээд тарваган тахал өвчин тусчээ
Орон нутгаас нийслэл рүү орж ирэх постуудад хяналтын цэгүүд ажиллаж эхэлсэн байгаа билээ. Учир нь орон даяар тарваган тахлын эсрэг дархлаажуулалт эхэлсэн мөн хууль бусаар тарвага агнах, тарваганы мах болон арьс тээвэрлэх, эд эрхтэнийг нь идэж хэрэглэхийг хориглосон байгаа юм.
Мөн иргэдэд хандаж зөвлөмжийг ч Нийслэлийн Эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан байгаа. Тэгвэл иргэд хууль бусаар нууцаар тарвага агнах, махаар нь боодог хийж идэх, эд эрхтэн арьсийг нь нийслэл рүү оруулж ирэхийг завдсаар байна. түүнээс гадна тарваган тахлын голомттой газраас таргава агнаж махаар нь боодог хийж идээд тарваган тахал өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт Заамар сумын 1-р багт оршин суух 36 настай эмэгтэй С нь энэ сарын 3-ны өдөр 5 хүний хамт нэг тарвага боож идэж 08-р сарын 04-ний өдөр Тарваган тахлын гэдэсний шинж тэмдгээр тусгаарлагдан хэвтжээ. Мөн түүнчлэн хамт идсэн нөгөө хүмүүсийг нь тусгаарлаад байгаа юм байна. Тиймээс хууль бусаар тарвага агнаж боож идэх байхыг анхааруулан сэрэмжлүүлсээр байна шүү. Аюул ойрхон байна, тахлыг хүн та өөрөө тараадаг шүү гэдгийг битгий мартаарай ард иргэдээ.
URL: