Месси шигшээдээ эргэн ирнэ

f26923e020ace3cegreatДовтлогч Лионель Месси Аргентины шигшээ багт дахиж тоглохгүй хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэгвэл эх сурвалжийн өгүүлж байгаагаар тус улсын шигшээ багийн шинэ ахлах дасгалжуулагчаар томилогдсон Эдгардо Бауса түүнтэй ирэх долоо хоногт нүүр тулан уулзсанаар Месси үндэсний шигшээ багтаа эргэж ирэхээр болсон тухай шийдвэрээ зарлах гэнэ шүү. Аргентины шигшээ баг дараачийн тоглолтоо ирэх сарын 01-нд Уругвайн шигшээ багийн эсрэг хийх юм.

Месси 2016 оны Америкийн цомын төлөөх тэмцээний шигшээ тоглолтод Чили Улсын багт шившигтэйгээр ялагдсаныхаа дараа үндэсний шигшээ багтаа дахиж тоглохгүй хэмээн шийдсэн билээ. Тэр тоглолт 0:0-ийн харьцаатайгаар өндөрлөсөн бөгөөд торгуулийн цохилтоор Аргентины баг 2:4-ийн харьцаатайгаар хожигдсон аж. Месси багтайгаа хамт дөрвөн ч шигшээ тоглолтод ялагдал хүлээгээд байгаа юм. Америкийн цомын финалд 2007, 2015, 2016 онуудад азгүйтсэн бол 2014 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн оосроос атгаад алдсан билээ. Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих