Буцалтгүй тусламжаар олгогдож буй 60 ширхэг айркондейшнг эмнэлгүүдэд өглөө

1969

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнгөрсөн өдрүүдэд дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гол хэсэг болох анхан, хоёрдогч шатлалын болон яаралтай түргэн тусламжийн үйлчилгээтэй танилцсан билээ. Энэ үеэр эрүүл мэндийн салбарт агаарын темпартуураар зөрүүнээс болж  маш их  эрсдэл үүсч байгааг олж мэдсэн байна.

АСЕМ-ын уулзалтын  үеэр манай улсад буцалтгүй тусламж болоод хөрөнгө оруулалтын чиглэлээр олон санамж бичгүүдэд гарын үсэг зурагдсан. Үүний нэг болох БНХАУ-ын  Засгийн газраас манай улсад буцалтгүй тусламжын  хөрөнгө оруулалт оруулахаар болсон нь эрүүл мэндийн салбарт хүртэж эхэллээ. Ийнхүү  өнөөдөр  БНХАУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламжаар олгогдож буй 60 ширхэг Айркондишныг Эрүүл мэндийн сайд А.Цогоцэцэгт хүлээлгэн өглөө.

Хятадын буцалтгүй тусламжийн эхний хэсэг болох нийт 73 сая 800 мянган төгрөгийн өртөг бүхий 60 ширхэг айркондешнийг  Монгол Улсын Ерөнхий  сайдын тушаалаар Гадаад хэргийн сайд Л.Мөнх-Оргил, Эрүүл мэндийн сайдад шилжүүлэн өгснөөр 30 эмнэлгийн байгууллагуудад  очихоор  болов.

Энэхүү айркондишныг эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах тасаг, лабортариуд болон температур шаардсан тоног төхөөрөмжтэй өрөөнүүд байршуулахаар болж эмнэлгүүдэд хуваарилан өглөө.

Эрүүл мэндийн яам

URL:

Сэтгэгдэл бичих