Шотландын уурхайн алтан боломж

527-1380678545untitled200 сая фунт стерлингээр үнэлэгдэх үнэт металлын нөөцтэй гэгддэг Шотландын өндөрлөгт орших олборлогч компани алт үйлдвэрлэлийн нээлтээ оргилуун дарс буудуулж тэмдэглэв. Scotgold Resources компанийн захирал Ричард Грей Тиндрам тосгоны ойролцоох Конониш уурхайн талбайд зуны борооноос нуугдан асар дор цугларсан хөрөнгө оруулагчид, сэтгүүлчдэд 10000 орчим фунт стерлингийн үнэтэй алтан цутгамлыг бахархангуй харууллаа. Scotgold-ын мэдээнд анхны, арилжааны алтны уурхай байгуулах хэдэн арван жилийн хүчин чармайлтын үр дүнд олборлолтын талбайд боловсруулалт хийсэн нь чухал ахиц бөгөөд бүс нутгийн нөөцийн хөгжилд түлхэц болохыг онцолжээ.

 

Scotgold 1980-аад онд ухсан хайгуулын хонгилоос үлдсэн 7000 тонн хүдрийг ашиглан боловсруулалтын технологио туршиж, гучин жил эргэж буцан оролдсоны эцэст ийнхүү итгэл өвөрлөв. Лондоны Aim болон Австралийн биржид бүртгэлтэй тус компани Бейнн Чуирн уулын бэл дэх талбайг 2007 онд эзэмшилдээ авч, тэндхийн боломжит нөөц 200 мянган унци алтыг 2017 оны дунд хүртэл олборлоно гэж найдаж байна. “Шотланд алт” гэдэг нэрээр борлуулалтаас 20 хувийн ашиг хүртэх боломж бий гэж үздэг. Ноён Грей “Сүүлчийн сорилтыг давлаа. Одоо бид асраа хаана байрлуулахыг мэдэхтэй болсон” гэжээ.

 

Лох Ломонд ба Троссакийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэг болох талбайд олборлолт хийхийг зөвшөөрсөн нь байгаль хамгаалах зарим бүлгийн эсэргүүцэлтэй тулгарсан ба гаралтын хэмжээ 2000 унци хүрвэл буталсан хүдрийн хаягдлыг төсөлд хамруулахаар тогтжээ. Гэхдээ Шотландын эрх баригч Үндэсний намын Шотландын парламентын гишүүн Брюс Кроуфорд энэ орчинд наад зах нь 60 ажлын байр бий болгох уг төслийг нутгийнхан хүчтэй дэмжиж байгааг тэмдэглэв. Түүний бодлоор Тиндрам шиг аялал жуулчлалын бүсэд залуусыг үлдээх ажлын байр бүтээхэд түвэгтэй.

 

Тэрбээр “Энд амьдарч, амьсгалж буй залуу авьяастнуудын заримыг нутагт нь суурьшуулах боломж бүрдэх юм. Аль аль талаа харгалзах ёстой” гэв. Нутгийнхнаас уурхайг дэмжигчид уурхайн ажилд арайхийн ахиц гарч буйд баяртай байна. Тиндрамын буудлын эзэн Эндрю Рилей гуай 1980-аад онд Бейнн Чуирн ууланд 1000 метр орчим хонгил ухахад оролцож байсан агаад уг төслийг урагшлуулахыг оролдсон хоёр ч компанид ажиллаж байжээ. Тэрбээр “30 гаруй жилд анх удаа би энд алт үйлдвэрлэхийг харлаа. Саран дээр очсон мэт санагдлаа” хэмээв.

 

Scotgold-ын уурхайг хөгжүүлэх оролдлого төлөвлөлтийн зөвшөөрөл авах бэрхшээл болон 2013 онд алтны үнэ унасны улмаас хойшлоод байсан юм. Гэвч эднийх одоо алтны үнийн сэргэлт эхэлж, хөрөнгө оруулагчдын аюулгүйн баталгаа болсны ашиг тусыг хүртэж эхэлж байна.

 

Муре Тиндрам

 


URL:

Сэтгэгдэл бичих