Ар Өвөр Монгол малчид асуудал бэрхшээлээ хамтран шийдвэрлэх хэрэгтэй!
Цөвүүн цаг айсуй. МАА-н түүхий эдийн үнэ яасан ч нэмэгдэхгүй байна. Нэг нэхий 500 төгрөг, кг ноос мөн 500…Ийм нөхцөлд яаж малчид маань амь зуух вэ?
Төрийн бодлого гэж байхгүй, төрд зөвхөн хулгайч нар үүрлэчихээр ийм л мухардалд хүрдэг аж. “Хятадууд манай түүхий эдийг хэрэгцээнээсээ илүү худалдан авч нөөцөлж байна, 10 жилийнхээ нөөцийг авчихсан байна, тэгээд гэнэт авахаа болихоор манай МАА унана” гэж мөн ч олон жил яригдсан даа. Нүүрс, ашигт малтмалыг ч тэгж байна гэдэг. Манай гол экспортын бүтээгдэхүүнүүд гэнэт худалдан авагчгүй болохоор монголчууд яаж амьдрах вэ?
Өвөр Монголд МАА-н түүхий эд бүр чиг үнэгүйджээ. Нэхий, ноос 300 төгрөгийн ханштай байна. Энэ байдлаас болж, өвөр монгол малчид жагсаал цуглаан хийх, нэхий, ноосоо шатаах зэргээр тэмцэж ирсэн.
Ар Өвөр Монголд ав адилхан үзэгдэл болж буй нь манай эдийн засаг, нийгэм Хятадаас ямар их хамааралтай болсныг харуулж байна. Ар Өвөр Монголд МАА-н түүхий эд үнэгүйдэж байгаа нь нэг л шалтгаантай. Өвөр Монголд малчид амьдрахад улам бүр хэцүү болж, төрөөс харин тэднийг хүчээр суурьшуулж байна.
Хятад олонхитой хотуудад тэднийг тараан цацсанаар уусаж үгүй болох төлөв нүүрлэж байна. Нүүдлийн МАА-г үгүй болгох нь газрыг нь эзэнгүйдүүлэн авч ашиглах, монгол ахуй, ёс уламжлалыг сулруулан замхруулахад хүргэж бана. Тэгвэл Монгол улсад ч бас л тийм юм болж байна.
Нэг бэрхшээл тулгараад байгаа тул ар өвөр монгол малчид МАА-н түүхий эд үнэгүйдэх асуудлыг яаж шийдвэрлэх талаар хамтран ажиллах хэрэгтэй болжээ. Эсбөгөөс сөнөж мөхөхөд хүрэх нь ээ.
Ч.Мөнхбаяр
URL: