Энэ өдрийн зурхай /2016,08,05/

Libra12(1)Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 05. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 3. Сугар гараг. Бага морь одтой, зургаан цагаан мэнгэтэй, шарагчин хонь өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага:
  Сансар
Суудал:
   Хий

Өдрийн наран 5 цаг 36 минутад мандан, 20 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Хайрын харилцаа холбоо тогтооход сайн өдөр байна. Саяхан танилцсан нэгэн таны ажилсаг хичээнгүй байдлыг сонирхож эхэлнэ. Магадгүй танд хамтран хийх ажлын санал тавьж болно. Харин үүнийг яаж хүлээн авахаа сайн бодох хэрэгтэй. Хэн нэгэнтэй бүү зөрчилд, өөрийгөө барь, хий хоосон зүйлд сэтгэлээр бүү уна. Эв найрамдалтай байж, биеийн хүчний ажил хий гэр орноо цэвэрлэх ч юм уу. Эрүүл мэнддээ анхаарч, сэтгэл санаагаа өөдрөг болгосноор таны эрч хүч үлэмж хэмжээгээр нэмэгдэхийг анзаарах болно.


ҮХЭР (4/20-5/20)

Долоо хоногийн сүүлийн өдөр. Төлөвлөсөн ажлаа саадгүй дуусгаж чадна. Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар таны хувьд тийм ч хэцүү байхгүй бололтой. Хамтран ажиллагсадтай эвтэй найртай байж хөгжилтэй сайхан уур амьсгал энэ өдрийг дүүргэнэ. Хүүхдүүдийн хувьд авьяасаа үзүүлэх сайхан боломж гарч ирнэ. Эцэг эхчүүд тэднийг дэмжин урамшуулах хэрэгтэй. Зарим хүмүүс мэргэжлийн салбартаа хийсэн бүтээснээрээ үнэлэгдэх болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Аяллаар явж сонирхолтой хүмүүстэй танилцана. Энэ өдөр олон сайхан зүйлс болно гэж бүү хүлээ. Ганц бие хүмүүс гэр бүлийн байдлаа өөрчилнө гэдэгт бүү найд. Бусдын хараат бус, чадварлаг нэгэн таны анхаарлыг татна. Эхний алхмыг та хийх хэрэгтэйгээс гадна буултыг ч гэсэн хий. Энэ орой очиж үзээгүй газарлуугаа явахыг төлөвлөж адал явдлыг нэм.

 


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Төлөв тогтуун өдөр. Энэ цаг үе нь бодож бясалгахад тохиромжтой. Амьдралдаа болж өнгөрсөн зүйлүүдийн талаар хэсэг хугацаанд бодож тунгаах нь таны ирээдүйд хийх шийдвэрт тань ихээхэн туслах болно. Ганцаараа цагийг бясалгаж өнгөрөөх нь танд бие, сэтгэл болон оюун санааны эрч хүчийг олгоно. Хэрэггүй зүйл хийж өөрийгөө ядраахаас зайлсхий.


АРСЛАН (7/23-8/22)   

Аюултай өдөр. Эрсдэлтэй, аюултай, этгээд гаж зүйлд дурлахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Хайр дурлалд одгүй байна. Хөндлөнгийн хүмүүстэй, нэн ялангуяа хөршүүдтэйгээ маргалдаж болзошгүй. Энэ нь таны хувьд тун таагүй үр дагаврыг авч ирэх төлөвтэй. Гэнэт сэтгэлээр унах, толгой өвдөх, халдварт өвчин тусах магадлалтай. Өнөөдөр сарны нөлөөгөөр таны зөн билэг, урьдчилан харах чадвар нэмэгдэнэ.


ОХИН (8/23-9/22)

Баяртай өдөр. Та шинэ сэтгэгдэл хүлээн авна. Энэ нь хайр байж болно. Яруу найраг болон урлаг таны анхаарлыг татна. Мөнгөө үрэхдээ болгоомжтой бай. Та эрс шийдэмгий байж, санхүүгээ бодолгүй үрэх шинжтэй. Хайр дурлал хэрүүл маргаан үүсгэхээсээ илүүтэй инээдэм, илүү гүн гүнзгий ойлголцлыг авчирна.

 


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Ямар ч тохиолдолд эхэлсэн ажлаа бүү хая, бүү ухарч шантар. Урагшаа зорилготой шургуу зүтгэх нь амжилт авчирна. Олон хүнтэй газраас зайлсхий. Хуулийн салбарт ажиллагсад өнөөдөр хэн нэгэнтэй муудалцахгүй байхыг анхааруулж байна. Өнөөдөр бусдын нөлөөнд автаж болзошгүй. Аалз зүүдэлбэл гэр бүлээ цуцлуулна эсвэл өвчин тусна. Эрүүл мэнддээ анхаарлаа хандуул. Ээлжийн амралтаа авч рашаан, сувилалд явахыг зөвлөж байна.

 


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Идэвхитэй бүтээлч өдөр. Хайр дурлалын асуудал, өршөөл уучлал, мөргөл үйлдэх зэрэгт таатай. Өнөөдөр амин чухал шийдвэр гаргах хэрэггүй. Уран бүтээлийн ажлыг од эрхэс ивээнэ. Энэ өдөр удирдлагатайгаа эсвэл нөлөө бүхий ивээн тэтгэгчидтэйгээ ажил хэргийн уулзалт зохион байгуулбал аз жаргал таныг дагалдана. Өглөөнөөс л эхлэн таныг үйл ойлголцол болон өө сэв хүлээх болно. Өдөөн хатгалгад бүү бууж өг. Хэрэв та биеэ барьж өөрийгөө эзэмдэх чадвараа алдахгүй хадгалж, үйл хэрэгтээ эцсээ хүртэл шийдвэр төгс байж чадвал сайн.


НУМ (11/22-12/21)

Итгэл найдвар төрнө. Ажилдаа амжилт гаргахыг хүсэгчдэд таатай. Од гараг таны ажил мэргэжлийн асуудлыг гэрэлтүүлж байна. Шинэ ажил хайгчид болон ажлын амжилтын замаар алхахыг хүсэгчид энэ өдөр санаачлагатай байх нь зөв. Таны идэвх зүтгэлийг шагнах болно. Та өөрийн намтраа шинэчлэн, бичиг цаасаа цэгцлэн өөрт чинь тусалж чадах нэгэнтэй уулз. Танд ажлын санал ирж магадгүй, гэвч та шударга хандан илүү ашиг орлоготой нэгнийг сонгох нь зөв юм.


МАТАР (12/22-1/19)

Өнөөдөр маргаан хэрүүл хийхээсээ өмнө бодож, санамсаргүй зүйлээс зайлсхий. Та хүн болгон тантай нэгэн түвшинд байна гэх хуурамч бодолд автах болно. Дараагийн гурван долоон хоногт эргэлзээ нь танд тохиолдох боломжуудад төвөг учруулж болох юм. Таны олон төрлийн авъяас өргөдөл бичих, олон нийтэд ярих, сурталчилгаа бичих болон бусад төрлийн харилцаагаар илэрч болох юм. Шинэ хайр дурлалын явдал илүү сонирхолтой байна. Энэ нь танд шинэ содон санаа төрүүлэх, бас өөрийн илэрхийлэлийг өсгөх боломж юм.


ХУМХ (1/20-2/18)

Ажил хайгчид товч намтраа шинэчилж, ярилцлаганд ороход бэлэн бай. Энэ ордны жүжигчид, зохиолчид зэрэг онгод хэрэгтэй хэн ч бай Далай Ван гариг таны хэтийн төлөв, эрдэм мэдлэгийн нарны гэр загасны орд руу удаан хугацаагаар шилжиж байгаагаас үр шим хүртэнэ. Чадвар олж авах, өөрийн сонирхдог зүйлийнхээ сургалтанд очих, мэддэг зүйлээ бусдад сургахад таатай үе. Урам зориг өгдөг хүмүүстэй цагийг өнгөрөөхийг хичээж, хэт их уух дуртай найзуудаасаа холхон бай.


ЗАГАС (2/19-3/20)

Сэрэмжтэй байгаарай. Зөн билгийн мэдрэмж өндөр байна. Хэдийгээр түрэмгий байдал таны энгийн чанар биш боловч хүмүүстэй нүүрэлдэхээс зайлсхий. Та бодол санаагаа хүнд тийшээ хандуулснаар өөрийн эсрэг хүнтэй уулзаж болзошгүй. Энгийн өдрүүдэд шүүмжлэлийг хүлээн авч маш гярхай бай. өглөө орон сууц хөлслөх болоод өрөөнийхөө найзуудтай уулзахаас татгалзсан нь дээр учир нь үүнд хуурмаг явдал давамгайлна.



URL:

Сэтгэгдэл бичих