Хотын өрх бүрийн нэг хүнийг тогтмол ажилтай, орлоготой болгоно

679670e8de36d08366d388410100e81c317a75d7Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  шинэчилсэн бүтэц”- ийг хэлэлцэн баталлаа.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Тамгын газрын бүтэц”-ээ өргөн барихдаа ирэх дөрвөн жилд хөдөлмөр эрхлэлтийг дэмжин,  ажлын байр нэмэгдүүлж, өрх бүрийг орлоготой байлгах  үндсэн зарчмыг баримталсан байна.

Нийслэлийн МАН-аас дэвшүүлсэн “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрт үндэслэн  нийслэлийн удирдлагын бүтэц болон  Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн харъяа газар, агентлагуудад зарим өөрчлөлтийг хийсэн байна.  Өмнөх Засаг дарга  6 орлогчтой байсан бол  ирэх дөрвөн  жилд 4 орлогчтой ажиллахаар  Засгийн газрын хуралдаанаар  батлуулав.

Нийслэлийн Засаг дарга  1992-1995 онд  4,  2008 – 2012 онд 4,  2012 -2016 он хүртэл 6 орлогчтой тус тус ажиллаж байжээ.

Засаг даргын дөрвөн орлогч  Хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах асуудал,  Гэр хорооллын хөгжил, нийгмийн бодлогын асуудал,  Дэд бүтцийн хөгжлийн асуудал,  Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хариуцан ажиллана. Нийслэлийн Засаг дарга 1992-1995 онд  4,  2008 – 2012 онд 4,  2012 -2016 он хүртэл 6 орлогчтой тус тус ажиллаж байжээ.

Мөн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн тоог нэгээр бууруулсан байна.  Харьяа газар, агентлагийн тоог хадгалж, заримынх нь чиг үүргийг өөрчилсөн.  Нийслэлийн хүн  амын  34 хувийг  16 – 35 насын залуучууд эзэлж байгаатай холбогдуулан  “Залуучуудын хөгжлийн  газар”- ыг  шинээр  байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн Засгийн газрын бүтэц, бүрэлдхүүний тухай хуулиар “Үндэсний хөгжлийн газар” байгуулагдаж байгаатай уялдуулан  нийслэлд  анх удаа ”Үйлдвэрлэл, инновацийн газар” байгуулахаар бүтцийг баталжээ.

Ирэх дөрвөн жил Хотын дарга С.Батболд инженерийн  байгууламжийн шийдэлд дэвшил авчрах, Гэр  хорооллын дахин төлөвлөлтийг бодитоор  шийдэх  бодлого хэрэгжүүлэх юм байна.

“Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх” бодлогын хүрээнд өрх бүрийн нэг хүнийг тогтмол ажилтай, орлоготой болгох зорилт тавьжээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бодлогыг шинэчлэхдээ боломжит газруудад дэд бүтэц хүргэж, өөрийн газартаа эзэн нь байх нөхцөлийг бүрдүүлэх бол зарим хэсгүүдэд “Дэд хороолол” барих аж.

eagle.mn

URL:

Сэтгэгдэл бичих