Саунуудад “жинхэнэ” илээч ажиллуулах гэнэ

Саун, массажийн газар шиг олон юм Улаанбаатарт бараг үгүй гэхэд хилсдэхгүй. Монголчууд ууранд сууж, эрүүл мэнд, гоо сайхандаа анхаардагт ч байсан асуудал биш юм байна. Яагаад гэхээр эрчүүд голдуу ордог тэр газар биеэ үнэлэгчдийн үүр болсон байжээ. УМХЕГ-аас хийсэн шалгалтаар энэ төрлийн гэмт хэрэг олныг илрүүлсэн бөгөөд заримд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Тэнд үйлчилдэг гэх илээч охид 100 хувь биеэ үнэлэгчид байжээ.

Одоо дээрхи газрыг “жинхэнэ” илээчтэй болгон ажиллуулах гэнэ. Эс тэгвэл үйлчилгээний эрхийг нь бүрмөсөн зогсоох хүртэл арга хэмжээ авах ажээ.

wikimon


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих