Хоёр яамны ТНБД-ыг томиллоо

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Цэнгэлийг, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Бат-Эрдэнийг томиллоо.

1957

Мөн томилолтын хугацаа нь дууссан гаднын улс оронд Монгол улсаа төлөөлөн суух зарим Ерөнхий консулыг чөлөөлж, томилгоо хийлээ. Эрхүү хотод суух Монгол Улсын Ерөнхий консулаар Л.Амарсанааг, Киргиз улсын Бишкек хотод суух Монгол Улсын Ерөнхий консулаар Т.Ганболдыг томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих