Өмгөөлөгчид Н.Энхбаяраас татгалзаад байна уу?

1946

Авлигатай тэмцэх газраас Монголын Хуульчдын холбоонд хандан Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөхийг хүссэн албан бичгийг өнгөрсөн  сарын 26-ны өдөр хүргүүллээ гэж мэдээлсэн. Тэгэхээр түүнээс хойш 9 хонож байна. Н.Энхбаярт өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх өмгөөлөгчийн нэр одоогоор тодорхой болоогүй байгаа бололтой. Ямартай ч АТГ-аас мэдээлснээр Н.Энхбаярыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, удаа дараа зарлан дуудах хуудас өгсөн ч тэрээр хүрэлцэн ирэхгүй, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсаар байна. Н.Энхбаяр өөрт нь өмгөөлөгч олдохгүй байгаа гэсэн тайлбар хэлсэн тул Авлигатай тэмцэх газар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.2-т заасан үндэслэлээр Монголын Хуульчдын холбоонд хандлаа гэж байсан юм. Өмгөөлөгчийг заавал оролцуулах зарчмын дагуу хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх уг хэрэгт өмгөөлөгч оролцуулах явдлыг хангах үүрэгтэй хэмээн мэдээлэл хийж байсан. Чухам тэгээд Н.Энхбаярыг өмгөөлөх өмгөөлөгч олдвол Н.Энхбаяр АТГ-аас дуудсан цагт нь очоод байх уу гэдэг нь ч бас одоогоор тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих