Аянгын тухай аймшигтай үнэн

Аянга бол автын осол шиг тийм ойрхон биш байдаг ч гэлээ, амь насанд учрах бодит аюул мөн. Дэлхийд нэг жилд арван мянга гаруй хүн аянганд цохиулан амь насаа алддаг байна. Энэ нь нисэх онгоцны ослоор амь үрэгддэг хүмүүсийн тооноос хавьгүй их юм. Харин “тэнгэрийн гэсгээл” гэсэн тодорхойлолт нь аянгыг нууцлаг явдал, айдсын хөшигөөр халхалж байдаг байна.

Агаар мандалд өдөр бүр найман саяудаа цахилгаан цэнэгцахиж байдаг. Бидний толгой дээр хүчдэл бүхий төмөр утсаар хийсэн асар том шүхэр өлгөөстэй байгаа мэт энэ байдлыг төсөөлөх гээд бод доо.

Аянганд цохиулах нь хүний хувьд бараг гарцаагүй үхэл мөн, ингэсний дараа маш цөөхөн хүн амьд гардаг. Энэ бүгд нь мэдлэг боловсролтой хүмүүс ч итгэсээр байгаа өч төчнөөн худал үг яриа тарахад хүргэжээ. Бид эдгээрээс хамгийн улиг болсон, хамгийн аюултайгий нь илчлэхээр шийдсэн юм.

Аянганд цохиулсан хүнд бүү хүр

Аянганы тухай хамгийн буруу ташаа төөрөгдлийн нэг нь аянганд цохиулсан хүмүүст хамаатай юм. Цэнэгийг гадагшлуулахын тулд аянганд цохиулсан хүнийг заавал шороонд булж, харин үүнээс наана нүцгэн гараараа болон төмөр зүйлээр биед нь хүрэх хэрэггүй гэсэн яриа байдаг. Энэ нь огт худал. Гэсэн ч, чухамхүү энэ шалтгаанаар ойр хавийн хүмүүс аянганд цохиулсан хүнд хүрэхээс ерөөс айдаг байснаас болоод золгүй явдлын 80 гаруй хувь нь эмгэнэлтэйгээр төгсөж байжээ. Үнэндээ бол, хүний бие өөрөө цахилгааны цэнэгийг бариад байж чаддаггүй юм.

Ургаа модон дор нуугдах

Бороо орж, аянга цахилгаан цахиж байгаа үед ургаа модон дор, тэр тусмаа өндөр модон дор нуугдан, аврагдах арга эрэх хэрэггүй. Мод таныг борооноос хамгаалж болох ч, харин аянга тухайн газрын хамгийн өндөр цэг болох ургаа модонд бүрнээ бууж мэднэ.

Бороо орж байхад л аянга буудаг

Үнэндээ бол, яг одоо бороо орж байгаа тэр газраас бүтэн арван километрийн цаана аянга бууж болно. Дараачийн удаа аадар бороо намдмагц гүйхээр шийдвэл үүнийг сана. Ямар ч л байсан хагас цаг хүлээх нь илүү дээр.

Резинэн гутал

Резинэн ултай гутал таныг аянганаас аварна гэсэн яриа тархмал байдаг ч, ингэж чадахгүй.

Усан сан

Гол, нуурын аль алинд аянга буудаггүй гэсэн яриа байдаг. Үнэндээ бол аянга бас яаж буудаг гээч. Ингэхдээ цахилгаан цэнэг гүн рүү биш, харин өргөөшөө тарна. Өөрөөр хэлбэл, хэрвээ та усанд шумбагч бол, зарчмын хувьд юунаас ч айх хэрэггүй. Харин хэрвээ та усанд сэлж байгаа бол, аадар борооны фронтоос холдон сэлэх нь дээр. Тэр тусмаа бүр хурдан сэлж холдох хэрэгтэй.

Плеерийн чихэвч таныг аянгын бай болгоно

Үгүй ээ, тийм биш. Тэнгэрээс газар хүртэл их хол зайтай, хэрвээ чухамхүү тан дээр аянга буух нь гэж бодож байгаа бол та чихэндээ чихэвч хийгээгүй байсан ч, аянга буухаас хамгаалахгүй. Ханатлаа хөгжим сонс, харин хэзээ хэзээгүй аадар бороо орох гэж байгаа тэр газарт биш шүү.

Гэр орондоо байхад л аюулгүй

Ер нь бол, тийм л дээ. Гэхдээ маш эгзэгтэй. Ус дамжуулах хоолой, цонхны болон хаалганы хүрээ, цахилгаан багаж нь аянганы хувьд маш сайн дамжуулагч болж болох юм. Гэрлийн шүүлтүүр ч аянганаас мөн хамгаалдаггүй. Байшин бол аадар борооноос нуугдах хамгийн тохиромжтой газар нь мэдээж, гэхдээ энд хэтэрхий тайвшрах хэрэггүй. Наанадаж, аадар бороо намдтал шүршүүрт бүү ор, шаардлагагүй бол хаалгаар орж, гарахгүй байхыг бод.

Нэг газартаа буудаггүй

Аянга нэг буусан газартаа хоёр дахиа буудаггүй гэсэн төөрөгдөл их газар авсан байдаг. Тэр тусмаа өндөр, шовгор үзүүртэй зүйл дээр буудаг. “Empire State Building” байшингийн архитекторчид энэ асуудлыг шийдэх гэж их удсан бөгөөд дирижаблиудыг байрлуулахын тулд байшинг шовх оройтой барьсан байдаг.

С.Инда


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих