ХЭТ ХАЛУУНЫ ҮЕД ТАТГАЛЗАХ ХООЛ ХҮНС
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 хэм даван халж байна. Хэт халуун өдрүүд үргэлжилж буй энэ үед ямар хоол хүнснээс татгалзахыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс зөвлөж байна. Үүнд:
1. Зайрмаг, хөлдөөсөн ундаа, ус: Их халууцсан үед хэрэглэхэд халуун хүйтэн харшиж хоолой өвдөх, ханиад хүрдэг
2. Өндөг, хиам: Өвчин үүсгэгчид үржих таатай орчин болж амархан мууддаг
3. Шарсан, хайрсан хоол: Ходоодонд маш их ачаалал өгч гэдэс хүнд оргих, гэдэс дүүрэх гэх мэт таагүй зүйлсийн эх үүсвэр болдог
URL: