Чи бол азгүй охин
Мод навчис ургаад, нялх ногоонууд бие биенээсээ түрүүлж барьцалдаж ургалдах үеэр бид 2 бие биенээ харахгүй байж тэсэлгүй анх уулзаж билээ. Харин энэ удаад намрын навчис хаялж, бороо зөөлөн шивэрч үе үе салхилах нь намайг дааруулаад авлаа. Тун удахгүй тэр навчис хаялсан цэцэрлэгт түүнийгээ ирэхийг хүлээж даарахаа үл тооно. Харьцаа байгаа байдал нэг л хөндийрөөд байсан болохоор миний хайр намайгаа гэнэтийн бэлгээр баярлуулах гэж байгаа юм болов уу? хэмээн горидоно. Хэрэв үнэхээр харьцаагаа хөндийрүүлж байгаа бол гэж айсандаа нэг дэлгүүр ороод ээждээ ч авч өгч байгаагүй том чихрийн цуглуулга сонголоо. Ингээд амьд цэцгийн дэлгүүр орон түүнийхээ дуртай ягаан сарнай авав. Би тэр сарнайгаа авахдаа анзааралгүй өөр зүйлийг бодлогширон гартаа атгаж гудамжаар алхан явлаа. Зөрөөд өнгөрөх хүмүүс бүгд л наашаа эргэж харах нь надад эвгүй байлаа. Одоо бодоход дэндүү гунигийн царайтай ягаан сарнай бариад урд замаа хараачгүй явах нь хүний анхаарал татахгүй байж чадаагүй бизээ. Уулздаг цэцэрлэгийнхээ хойно очиж түүнийг хүлээн суутал навчис дэндүү ихээр хаялж байлаа. Яагаадч юм навчис унах бүрт тэр бид 2-н хайрын нас багасаад байгаа мэт сэтгэгдэл төрнө. Доошоо хараад цэцгээ тэврээд сууж байтал Отгонбилэг гэх тэр л охин хэдхэн алхмын зайд гэрэл цацран харагдана. Тэр өдөр үнэхээр бүрхэг навчис хаялж байсан хэдий ч тэр л охиноос би гэрэл мэдрэх энэ агшин сүүлийн удаагийх бололтой надад санагдлаа.
Ирэхэд нь түүнд бэлдсэн бэлгээ өглөө. Над руу багагүй гайхширч хараад цуг суулаа. Ингээд би ч багагүй гайхан суух зуур хацар дээр минь үнслээ. Яг үнэндээ миний хүсч байсан тэр мэдрэмжийг тэр өдөр тэр л охин нөхөж чадсанд санаа амарч баярлалаа. Би үерхэх хугацаандаа түүнээсээ хацар дээр минь үнсэхийг хичнээн их хүсдэг болохыг тэр огтхонч анзаардаггүй байлаа. Зөвхөн өөртөө л анхаарал тавиулж надад огтхонч анхаарал тавьдаггүй байсанд нь гомдмоорч юм шиг. Гэлээ ч надад хайргүй гэдэг нь үүний илэрхийлэл байхад би юунд нь итгээд байснаа гайхаад барсангүй. Учир нь тэр удалгүй хайртай гэж худал хэлснээ надад хэллээ. Төрсөн өдрөө худал хэлж, хамт авхуулсан зургаа алга болгосон гэж бодохоор зүрх зүсэгдэж сэтгэл гунилаа. Арга ядан уйлахад бие доторх хамаг илч үгүй болж бие чичрэн салганана. Тэр миний өмнө сөгдөж намайг сүүлийн удаа уучлаач би өөрчлөгдөнө хэмээн хүслээ. Надад өчүүхэн төдий итгэл үлдсэн хэдий ч бие сэтгэл зүрх минь тэр чигтээ гомдол хураан наанаа уучлавч цаанаа өршөөсөнгүй. Учир нь тэр миний хайрлах сэтгэлийг сэвтүүлж доромжлоод зогсоогүй, түүнд зориулсан бүхий л зүйлийг хүндэтгээгүйд хүн чанарынхаа хувьд ч тэр үзэн ядлаа. Энэ удаад би түүнийг хуурамчаар тэвэрлээ. ТЭр удалгүй ухаан алдав. Би гайхан сандарч ойрхон дэлгүүрээс ус авч түүнд уулган үүрэх гэж оролдсонч удалгүй өөрөө сэргэлээ. Хэдий үзэн ядсанч тийм зүйлд хайр минь хэвээр л байлаа. Яагаад гэж үү? Яагаад гэвэл нүгэлийг нүгэлээр хариулж сураагүй миний төрөлх зан болоод түүнд дассаны илэрхийлэл энд л гарч байв.
Ингээд сэтгэлээсээ хандах занг тэр огтхонч үнэлдэггүйт эр хүний урам хугарч асаж байсан гал үргэлж унтрана. Өөрөө тэрхүү галыг асаах гэж хэдий оролдсонч нэгхэн гараар гал бадраах тиймч амаргүй бололтой. Амьдралын анхны мөчүүдээ түүнд зориулсандаа эр хүнч гэлээ харамсдгийг тэрхэн зуур мэдэрлээ. Ингээд бодохоор миний хайрыг амссан тэр л охин азтай бас мэдрээгүй нь азгүй. Зарим хөвгүүд охин ашигласаж хаяснаараа бахархаж, үнсэлцэж үзсэнээрээ бахархаж, архи тамхи хэрэглэдэгээрээ юм үзсэн гэж өөрийгөө ихэд бодон бахархах нь элбэг. Үүнд зарим охидууд дуртай байдаг бололтой. Үнэхээр гайхмаар шүү. Учир нь би архи тамхи хэрэглэддэггүйгээрээ, эсрэг хүйстэнтэйгээ дотно харьцаанд орж байгаагүйгээрь анхны үнсэлт буюу үнсэлцэж үзэж байгаагүйгээрээ бахархдаг байхад тэр хайртай хүндээ зориулж байсан сэтгэлийг минь ойлгож чадаагүй тэр охин өрөвдөлтэй бас азгүй. Атгаад авах ховорхон хайрыг алдсан, зохиолынхоо гол баатраа энэ хүргээд өндөрлүүлэе. Тиймээ чи бол азгүй охин.
tsengeg_94
URL: