ЗГ-ын хуралдаанаар 10 дэд сайдыг үүрэгт ажилд нь томилжээ
Засгийн газрын хуралдаан өчигдөр болсон. Энэхүү хуралдаанаар нийт 9 асуудал хэлэлцсэний нэг нь нууцын зэрэглэлтэй асуудал байсан аж.
Ингээд өчигдрийн хуралдааны төгсгөлд хүлээлт үүсгээд байсан дэд сайдуудыг үүрэгт ажилд нь томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Тодруулбал, МАН-ын Удирдах Зөвлөлөөс нэр дэвшүүлсэн 13 дэд сайдаас 10 дэд сайдыг үүрэгт ажилд нь томилсон юм.
Гадаад харилцааны яам Г.Тэнгэр /Гадаад харилцааны дэд сайд асан/, Барилга, хот байгуулалтын яам М.Батбаяр /архитектор/, ХХААХҮЯ Т.Аубакир нарыг үүрэгт ажилд нь томилсонгүй. Эдгээр нэр дэвшигчдийг чухам ямар шалтгаанаар томилохоос татгалзсан нь одоогоор тодорхойгүй байна.
Харин та бүхэнд шинэхэн ажилдаа томилогдсон 10 дэд сайдыг танилцуулж байна.
1. Батлан хамгаалах яам Т.Дуламдорж /ОБЕГ-ын дарга асан/
2. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Ё.Отгонбаяр /УИХ-ын гишүүн асан/
3. Зам, тээврийн хөгжлийн яам Б.Цогтгэрэл /МАН-ын бүлгийн зөвлөх/
4. Уул уурхайн яам Х.Бадамсүрэн /УИХ-ын гишүүн асан/
5. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Ц.Батбаяр /Зүүний хүчний холбоо/
6. Сангийн яам Х.Булгантуяа /МАН-ын нарийн бичгийн дарга/
7. ХЗДХЯ Б.Энхбаяр /МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх/
8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам С.Мөнгөнчимэг /НАМЗХ-ны ерөнхий бичгийн дарга/
9. Эрчим хүчний яам Т.Гантулга /МАН-ын нарийн бичгийн дарга/
10. Эрүүл мэндийн яам Л.Бямбасүрэн /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ нарын нэрсийг эцсийн байдлаар тодруулсан юм.
ЧОЙ
URL: