Дөрвөн настай хүүгийн аминд хүрсэн нохойн эзэн давж заалдахаар болжээ

27819831bff85bec9a02a161db9a700308b1fdd7Дөрвөн настай бяцхан хүү Дундад Ази үүлдрийн нохойд хазуулж, амиа алдсан харамсалтай хэрэг энэ оны гуравдугаар сарын 16-ны өдөр гарсан. Энэ хэрэгт холбогдуулан нохойн эзэн Б-г Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 201.2-т заасан хэрэгт буруутган 2.6 жилийн ял оногдуулсан байдаг.

Мөн хүүгийн аминд хүрсэн Дундад Ази үүлдрийн нохойг устгах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл нохойн эзэн Б шүүхийн шийдвэрт гомдолтой байгаагаа илэрхийлж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ханджээ.


URL:

Сэтгэгдэл бичих