Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан

downloadМалчид, иргэд, тариаланчдийн анхааралд:

Хангай Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг аадар бороо орж,  говь талын нутгаар аагим халуун байхыг анхааруулж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 36-41 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 35-40 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 36-38 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 20-25 градус, өдөртөө 35-40 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

 

 


URL:

Сэтгэгдэл бичих