Энэ өдрийн зурхай /2016,08,04/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 04. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 2. Бархасвадь гараг. Их морь одтой, долоон улаан мэнгэтэй, шар морь өдөр.
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Мод
Өдрийн наран 5 цаг 35 минутад мандан, 20 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Өнөөдөр та мянган ажлыг зэрэг хийхээр оролдох тул эрүүл мэндээ анхаарах хэрэгтэй. Хэт их ажилласнаас болж тархинд ачаалал өгч нойргүйтэх өвчин тусах магадлал байна. Төлөвлөсөн ажлаа зоригтойгоор барьж ав. Магадгүй их хэмжээний мөнгө орж ирнэ. Таны хүсч байсан зүйл биеллээ олох болно. Гэхдээ өөрийн үйлдэлдээ хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай хандахыг хичээ. Үүний үр дүнд санхүүгийн байдал сайжрах болно. Хэрэв гэрээс хол энэ өдрийг өнгөрөөхийг хүсвэл үүнийгээ хийгээрэй.
ҮХЭР (4/20-5/20)
Ажлын эрч хүч бууранги байх боловч өөрт оногдсон ажлаа хойш тавилгүй хийж дуусга. Энэ нь таны цаашид төлөвлөсөн зүйлийг хойш татахгүй байх болно. Хайр сэтгэлтэй хосуудын дунд таатай харьцаа үргэлжилнэ. Санаа бодлоо илэн далангүй хуваалцаж ирээдүйнхээ тухай сайтар ярилц. Ахмад настангууд сувилалд амрах, удаан уулзаагүй найз нөхөдтэй хууч хөөрч өдрийг өнгөрөөнө. Цаг агаар сайхан байх тул цэвэр агаарт оройг өнгөрүүлээрэй.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Эрүүл мэндийг тань тийм ч сайн гэж хэлэх арга алга. Эмх замбараагүй, тайван бус амьдралын хэв маяг нүсэр их ажил төрөл таны амьдралын ерөнхий эрч хүчийг сулруулсан байна. Элэг цөсний хагалгаанд ороход муу өдөр. Харин амьсгалын замын эрхтэнээ эмчлүүлэхэд таатай сайн. Мөнгөний асуудал таныг зовоож, илүү их ажиллахад хүргэх хэдий ч үүний хажуугаар өөрийгөө амраах хэрэгтэйг сана.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Тайван өдөр. Эрч хүч урам зоригоор дүүрэн өдөр. Энэ өдөр та бусдын өмнө гялалзах болно. Та энэхүү өөртөө итгэлтэй, урам зоригтой байдлыг ашиглах хэрэгтэй шүү. Шинэхэн хайр дурлалын гэрэл гэгээ ганц бие хүмүүсийн зүрхийг маш хүчтэй цохилуулах болно. Хайртай хүнтэйгээ гэртээ оройн зоог барих нь хамгийн сайхан зүйл байх болно.
АРСЛАН (7/23-8/22)
Маш муу өдөр. Хүсэл мөрөөдөл талаар болж, та хууртагдаж мэхлэгдэж магадгүй байна. Сэтгэл санаа тогтворгүй, уур уцаартай байх нь бусадтай зөрчилдөхөд хүргээд зогсохгүй өөрт тань ч халгаатай болно. Хийж буй зүйлдээ хариуцлагатай бай. Өөрийн сул талыг бүү дэлгэ. Өнөөдөр таны хэрхэн биеэ авч явахаас амжилт гаргах эсэх төдийгүй хайр дурлалын асуудал ч хамаарна гэдгийг сана. Тэр бүү хэл хувийн амьдрал тань бүхэлдээ хамаарч ч мэдэх юм.
ОХИН (8/23-9/22)
Саадтай өдөр. Та бусад өдрүүдээс илүүтэй ганцаардаж байгаа мэт санагдана. Хэрвээ санаа зовоосон асуудлууд толгойд эргэлдэн таныг хойш татаж байгаа бол та түр ухран ухаан санаагаа чөлөөл. Ингэснээрээ та зарим зүйлд дэмий санаа зовж буйгаа мэдэрнэ. Танд дарамт болж буй өр төлбөрөө барагдуул. Өөрийн тань амьдралын хэв загварт таарах төсвөө гаргаж, өөдрөг бай. Та санхүүгээ аварч чадах юм бол бусад асуудлууд тийм ч хэцүү бус санагдана.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Эмэгтэй энэ ордныхныг шинэ учрал, хөнгөн сээтэгнэл хүлээж байна. Таны биеэ барих чадвар шүтэн бишрэгчийнхээ сайн талууд, дутагдлуудыг үнэн зөв цэгнэхэд саад болохыг од эрхэс анхааруулж байна. Эрэгтэйчүүдийн хувьд гэнэтийн танил эсвэл хуучны холбоогоо сэргээхээс болгоомжил. Энэ нь таны хувийн амьдралыг сүйрэлд хүргэнэ. Энэ өдөр гэр бүлээрээ шинэ оноо угтаж дахин хэзээ ч давтагдахааргүйгээр тэмдэглэн өнгөрөөхийг таньд болон танай гэр бүлд хүсэн ерөөе.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Дотоод эрч хүчний илүүдэл таныг зорьсон замаасаа буцахад хүргэе. Харин нэр хүнд олох эрмэлзэл ба та өөрийгөө хамгийн шилдэг нь гэсэн бардам байдал дотны хүмүүстэйгээ муудах, сэтгэл тавгүйтэхэд хүргэнэ. Гэнэтийн таагүй явдлууд найз нөхөд удирдлагатайгаа харьцах харьцааг муутгана. Ердийнхөөс илүүтэйгээр биеэ барьж байхыг од эрхэс зөвлөж байна. Ингэж чадваас та өөрийгөө болон бусдыг болзошгүй эрсдэлээс хамгаалах болно.
НУМ (11/22-12/21)
Баяртай өдөр. Өөрчлөлтийг хүснэ. Санхүү мөнгөний асуудлыг хэлэлцэж эхлэхэд та илүү санаачилгатай байж, ашигтай байдалд хүрч чадна. Та хэрвээ сайтар тунгаан бодож бэлдсэн бол ашигтай хөрөнгө оруулалтыг хийж чадна. Өр зээлээ бусдаас амжилттай нэхэмжилж авах байх. Хувиараа бизнес эрхлэгчид энэ өдөр амжилттай. Та найз нөхдийнхөө бага ч болов тусыг үнэлэн талархлаа илэрхийл.
МАТАР (12/22-1/19)
Асуудалтай өдөр. Ажлын хэт их ачаалалд дарагдан, мөн олон арга хэмжээнд орох үүргээс болоод та бухимдаж эхлэх байх. Цаг заваа зөв хуваарилж, нэг зүйлд хэт их автан бусад зүйлийг орхигдуулах хэрэггүй. Амьдралын зөв хэв маягийг зохицуулсан төлөвлөгөөг гаргаад, түүнийгээ марталгүй хэрэгжүүл. Ачаалал нэмэх асуудлыг бусадтай хамтран хэлэлц. Тэд жаахан ч гэсэн ачааллыг хуваалцах хүртэл нэмэлт ажил хийхээ зогсоосон ч болно. Та өнөөдөр чухал асуудлаа хэлэлцэн шийдвэрлэж чадахгүй бололтой. Иймээс бүгдийг цаасан дээр тэмдэглээд тохиромжтой цагийг нь хүлээж, хүссэнээ гүйцэлдүүл.
ХУМХ (1/20-2/18)
Бүтэн сар таны мөнгөний гэрний ордод байрлаж, таныг шинэ боломж завшааныг ашиглан хувийнхаа санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулахыг зөвлөж байна. Энэ өдөр ажил албандаа тушаал дэвших эсвэл нэр хүнд тань нийгэмд өсөх таатай боломж гарч байна. Дараагийн хэдэн долоо хоног дэмжлэг туслалцаа авах, хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлэх, эсвэл цалингаа нэмэгдүүлэх зэрэг хүсэлт тавихад ээлтэй.
ЗАГАС (2/19-3/20)
Гэрэлтэй өдөр. Үд дунд хүртэл Cap таны ордонд байрлах ба од эрхсийн зарим хандлага үүнд нөлөөлөх болно. Ихэнхи энэ ордныхон тэргүүлэх байдалтай байх бөгөөд замдаа тохиолдсон ямар ч зүйлийг даван туулахад бэлэн байна. Энэ ордны хүмүүс маш тайван байх бөгөөд ганцаараа байхыг илүүд үзнэ. Хэрвээ та зорилгодоо хүрэхийг хүсвэл шантарч болохгүй. Аливаа зүйлийн тэргүүнд нь байж бүх зүйлийг удирдах хэрэгтэй. Та таамаглаагүй шагнал ялалт, цалингийн нэмэгдэлтэй учирч магадгүй. Энэ мөнгөө ганцхан өдрийн дотор бүү үр.
URL: