Сангийн сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН ТОСОН БУМБЫН НУРУУГ хятадуудад зарахаар шуударлаа
Саяхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар автын инженер мэргэжилтэй, автомашин зарахаас өөр юм хийж яваагүй Б.Чойжилсүрэнг Сангийн яамны сайдаар томилоод байна. За энэ ч яахав, мэргэжлийн бус мөнгөний гэгдээд буй засгийн газар бүрдэж, Миеэгомбын Энхболдын төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэн учир одоо хичнээн үглэж дуулаад нэмэргүй.
Харин Б.Чойжилсүрэн сайдын суудалд суумагцаа хятадуудын олон жилийн өмнөөс санаж бодож яваа нэгэн хүслийг биелүүлэхээр асар идэвхтэй хөдөлж эхэлсэн гэх эвгүй яриа сонсогдож байна. Тэр нь юу гэвэл төрийн тусгай хамгаалалттай Тосон бумбын нурууг хятадуудын мэдэлд өгөх тухай асуудал аж. 2015 онд учир битүүлэгээр нас барсан байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл гэх 27 настай залуу Тосон бумбын нурууг ирвэстэй нь хамт хамгаалж байсан юм. Тост, Тосон бумбын нурууны орчимд УИХ-ын гишүүдээс эхлээд олны танил нэр нөлөө бүхий хүмүүс уул, уурхайн олборлолт явуулах лиценз эзэмшдэг, тэд байгаль хамгаалагч залууг нас барахаас нь өмнө олон удаа дарамталж, зодож нүдэж байсан гэдэг. Тэдгээр хүмүүс хүүгийн нь амийг хороосон байх магадлалтай гэж талийгаачийн эцэг уйлан ярьдаг билээ. Үхэн үхтэлээ Тост, Тосон бумбын нурууг хамгаалж, төрийн тусгай хамгаалалтад оруулахаар хөөцөлдөж байсан залуу тэнд хамгийн том талбайн лиценз эзэмшдэг Б.Чойжилсүрэнгийн талынхантай хамгийн их тэмцсэн гэх мэдээлэл ч бий.
Үүнээс болж Б.Чойжилсүрэн төрийн тусгай хамгаалалттай Тосон бумбын. нуруунд эзэмшдэг лицензээ чандлан нуусан гэдэг. Тэгвэл Сангийн яамны сайд болонгуутаа уг лицензээ хятадуудад зарахаар шийдсэн байна. Харин ингэхийн тулд Тосон бумбын нурууг үтэр тургэн төрийн тусгай хамгаалалтаас гаргах хор найруулж эхэлсэн байна. Хэрвээ энэ хавийн газар төрийн хамгаалалтаас гарч, хятадуудын мэдэлд очвол юу болох кь тодорхой. Яагаад мань хүн ийм юм хийж байна вэ гэтэл сүүлийн жилүүдэд сонгуульдаж, улс төржсөөр байгаад мөнгө төгрөг гэхээр юмгүй болсонтой холбоотой юм байх. Уг нь түүний “Хурд групп” 2001 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж автомашины худалдаа, үйлчилгээнээс гадна маш олон орон сууц барьж байгуулан өдрөөс өдөрт өргөжсөн юмсанж.
Гэвч мань хүн сонгуулиас сонгуулийн хооронд баахан мөнгө цацаад сүүлдээ банкнаас их хэмжээний зээл авч барилга бариад, өрийн сүлжээнд оржээ. Эдийн засгийн хямралаас болж барьсан барилгуудыг нь худалдаж авах хүн олдохгүй өдгөө банкууд өрөндөө барьцаалж аваад байгаа юм байна. Ийм хэцүү байдалд орчихоод байтал хөх тэнгэр харсан ч гэх юм уу, хар хайрцаг тусалсан ч гэх юм уу хайрт нам нь сонгуульд ялжээ. Тэгээд олон жилийн туршид намдаа хандив өргөж явсан хариугаа хүртэн сайд болсон байна. Сайдын эрх мэдлийг хамгийн түрүүнд өөртөө ашиглахын тулд, асар хурдан хугацаанд цэвэрхэн аргаар мөнгөжихийн тулд хятадуудын олон жилийн өмнөөс сонирхсон Тосон Бумбын нуруун дахь лицензээ зарахаар маш их мөнгөтэй хятадуудтай аман тохироо хийсэн аж. Миеэгомбын Энхболд бол мөнгө л олж байвал юу ч хийхээс буцахгүй нэгэн учир Б.Чойжилсүрэнгийн энэ санааг хоёр гараа өргөн дэмжих нь тодорхой. Намын даргаараа “мотордуулсан” Б.Чойжилсүрэн УИХ-ын хуралдаанаар ганц удаа хэлэлцүүлсэн болоод л Тост, Тосон бумбын нурууг төрийн тусгай хамгаалалтаас гаргуулах биз.
Б.Чойжилсүрэн Орост оюутан байхаасаа л “Яаж баяжих вэ. Яаж амьдрах вэ” гэсэн ном уншаад “Би яаж амьдрах вэ” хэмээн тааз ширтэн хэвтэж байхдаа “Эрэлтийг ол. Түүнийг ханга” гэсэн дөрвөн үгийг ой ойндоо тогтоож авсан гэдгээ ярьж байсан удаатай. Энэ зарчмыг насан туршдаа мөрдөж явна гэдгээ ч хэлж байлаа. Харин энэ удаа тэрбээр хятадуудын эрэлтийг хангахын тулд Монгол орныхоо эрх ашгийг хөсөр хаяж байгаа нь тоогүй. Энэ дашрамд мань эр Тосон Бумбын нуруунд уул уурхайн лиценз яаж авсан тухай дурдах нь зөв байх. Тодруулбал тэр 2012 онд “Саус гоби коэл транс” хэмээх уул уурхайн компанийнхаа нэр дээр Тостын нуруунд 37.773.24 га талбайд нүүрс олборлох тусгай зөвшөөрөл авсан байв.
Харин энэ жил бол Монголын байгальд асар их хөнөөл тарьсан аймшигт үе юм. Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг албан тушаалаа урвуулан ашиглаж маш их хэмжээний тусгай зөвшөөрөл олгосон байсан юм. Тэрбээр өөрийнхөө танил талд, намынхандаа мөн авилга өгсөн хэнд ч болов ашигт малтмалын лицензийг баруун солгойгүй олгосон байв. Энэ асуудлаасаа болж АТГ-ынханд мөн ч их ээрүүлсэн дээ. Бараг л шоронд орох шахаж байлаа. Тэр үед ерөнхий сайд байсан Сү.Батболд Батхуягийг өмгөөлж хамгаалан өөрийн зөвлөхөөр ажилд аваагүй бол яавч зүгээр өнгөрөхгүй байсан билээ. Яг энэ эгзэгтэй үед Б.Чойжилсүрэн Тосон бумбын нуруунд лиценз авч дөнгөсөн байдаг юм. Тэгтэл өнгөрсөн жил Б.Чойжилсүрэнгийн нэг лиценз хоёр болоод үржжчихсэн байсан гэдэг. Нутгийн иргэд Б.Чойжилсүрэнгийн компанийг шүүхэд өгсөн боловч дээгүүрээ маш том арын хаалгатай “Саус гоби коэл транс”-ыг дийлээгүй байлаа.
Ийм л намтар түүхтэй лицензээ тэрбээр “чулуу” болгохоор шийдчихээд хятадуудтай хэлхэлдэн гүйж явна. Эхний ээлжинд иймаргаар мөнгөжиж байгаа тэрбээр яваандаа улсын сан руу гар дүрэх нь тодорхой.
НОЦТОЙ МЭДЭЭ сонин /№21/619//
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ene turiin mungu ideed shoron yvnadaa harj l bgaarai
Xervee unen Bol xiisen laigaa uurne biz Muujii lalar
muu bayd
Энэ нийтлэлээ яаж баталгаажуулахгүй бол хөлсний сэтгүүлч л гэдэг нэр зүүнэ дээ… Хэний өмнөөс юм бичээд байнаа? Харин баримт нотолгоо гаргаад ирвэл ардын баатар болно шүү сэтгүүлч ээ… Одоо иймэрхүү бичиглэлт хууртахаа больсон дөө
арчаагүй газар нутгаа зарж идэхээс өөр юм мэдэхгүй
Toon dotor useg tsohij yavna gej oilgoh uu.
энэ хулгайч луйварчин эрлийзийг төрөөс зайлуулах хэрэгтэй нөгөө жавхлан маань яасан бэ дуугарч чадахаа байсан уу энэ төр байх хэрэг байна уу хүчээр ард түмний төр байгуулах хэрэгтэй шдээ 26жил улс орноор тоглож баяжлааш дээ эднийг таслан зогсоох улс төрчид байгаа байлгүй дээ өчнөөн газар орноо ухаж түнхлээ хэнд хэрэгтэй юм бэ өнөөдөр ард түмэн улс орон хөгжиж байгаа нь хаана байна аа улсын гэсэн тододголтой хийсэн болгон хулхидсан чанаргүй өчнөөн үнэ шингээж мөнгө хулгайлсан эдгээр хулгайч нар ичээсэй насаараа идээд барахгүй үхдэлийн хөрөнгөөр яахын бэ тэрний оронд ард түмэндээ хийсэн гавьяагаараа хүндлүүлэх шиг баян амьдрал байхгүй Ю ЦЭДЭНБАЛ дарга шиг хүн байхгүй түүхэн хүн тэр үед монголчууд бүх юмыг хийдэг байсан
ГАЗАР ШОРОО ЗАРСАН НӨХДҮҮД ҮР ХҮҮХДҮҮД ЭХНЭРТЭЙГЭЭ ҮХДЭГ ЖАМТАЙ ЮМ УДАМ НЬ ТАСАРЦГААНАА ТА НАР