П.Анужин УИХ-ын гишүүн боллоо хэмээн сэрүүн зүүдлэх болжээ


Төрийн албанд морио унаж ирдэг дуучин С.Жавхланг УИХ-ын гишүүн болсонд гайхах хүн тийм ч олон гарсангүй. Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшсэн тэрбээр өдгөө Сонгуулийн тухай хууль зөрчсөн асуудлаар тус дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч мөрдөн байцаалтад очиж мэдүүлэг өгөлгүй байсаар нэр дэвшсэн билээ.

Түүний гол өрсөлдөгчдийн хувьд МАН-аас нэр дэвшигч П.Анужин, АН-аас нэр дэвшсэн Д.Арвин нар байсан. Гэвч намын дэмжлэг сайтай дээрх нэр дэвшигчдийг хол хаяж С.Жавхлан УИХ-ын гишүүн болж чадсан нь сонгогчдын хувьд намд итгэх итгэл алдарсныг тодхон харуулав.

Өнгөрсөн зуднаар хөдөө оронд нутагт малын тэжээл, нэмнээ тарааж, дуучин Т.Баясгалангийн хамт хандивын тоглолт хийсэн нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэх маргааныг дагуулж, улмаар зургаадугаар сарын 11-нд Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт энэ талаар гомдол ирсэнээс болж өнөөдөр байдал нэлээд хурцаджээ. Харин С.Жавхлангийн хувьд нэгэнт УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхтэй болсон тул дүүргийн цагдаагийн хэлтэст очиж мэдүүлэг өгөхгүй байж мэдэхээр болов. Хэрэвзээ түүний гэм буруутай нь нотлогдвол Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-д сонгогдсон цорын ганц бие даагчийг эгүүлэн татаж, түүний дараа орох санал авсан МАН-аас нэр дэвшигч П.Анужинг батламжилж мэдэхээр байгаа юм.


Тиймээс нэр дэвшигч П.Анужин сүүлийн үед хугас нойртой хонож, намаас нь бараг нэр дэвшсэн болгон гараад байхад УИХ-ын гишүүн болж чадсангүйдээ ихэд гутран явах болжээ. Гэсэн хэдий ч ойр тойрныхон нь түүнийг тайвшруулж, ямар ч хамаагүй үнэ цэнээр УИХ-ын гишүүн С.Жавхлангийн асуудлыг өндөр авахуулж, нэрийг нь татах боломж бий хэмээн ухуулах болсон байна. Тиймээс тун удахгүй энэ асуудал нэг тийш болох биз ээ. Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Нэр: 2 Огноо: 3 August 2016

ЭНэ хүүхэн өөрийн болон бусдын гэсэн 2 хүүхдийг төрсөн эцгийн хайр халамжаас тасалсан хүүхэндээ

Нэр: irgen Огноо: 3 August 2016

yadag altan zagasnii emgen be?

Сэтгэгдэл бичих