Жүжигчин А.Туяа гоёмсог хөхөөрөө “нэрийн хуудас” хийдэг болов уу

tuya-2Хошин урлагийн тайзан дээр том хөх, урт хөлөө гайхуулсан хагас нүцгэн хувцастай гунхаж, эрчүүдийн харцыг цаг ямагт татдаг байсан жүжигчин А.Туяа одоо ч энэ зангаа тавиагүй. “Мөөм” хочтой болсон ч, өөрт байгаа сайхан бүхнээ нуух хүсэлгүй энэ бүсгүй энгэр задгай, богино хормойтой хувцаснаас өөр өмсгөл сонирхдог ч үгүй юм билээ.

Бэлтэй эрчүүдийн болзоонд уригдаж, үнэтэй бэлгээр нүдээ хужирлаж суудаг А.Туяа эротик сэтгүүлийн нүүрэнд нүцгэн зургаа авахуулан магтаал шүүмжлэлийн дунд хэсэгтээ л манарсан гэхэд хилсдэхгүй. Гэгээн хайрын өдрөөр жүжигчин Д.Оюунтуултай хамтран байгуулсан “Т&Т” продакшинаас нь “Love VIP” шоуг зохиож, сайхан бүсгүйн гоёмсог хөх ахиад л олны нүдийг хужирласан түүхтэй.

Энгэр цээж нь нэвт гэрэлтсэн чамин даашинзаар гангарч, эгээтэй л олны өмнө нүцгэн алхах нь холгүй явсан А.Туяа “Бас л зоригтой өмслөө шүү, би” хэмээн гайхуулсан байдаг. Угаасаа өвөл зунгүй л хөхнийхөө толгойг халхлах төдий энгэр задгай хувцас гоёл сонгодог жүжигчин бүсгүйд энэ мэт зориг байлгүй яахав. Харин зориг нь “чангарч” нүцгэн явах л дутаад байгаа болохоос биш.

С.Цахиур

www.zone.mn


URL:

Нэр: Зочин Огноо: 3 August 2016

Эд нар хөхөөрөө хөлөө хийнэ үү, хөлөөрөө хөхөө хийнэ үү ер гь ямар хамаатай болоод ийм хөгийн юм оруулдаг байнаа.

Сэтгэгдэл бичих