Т.Лувсанренчин: Одоогийн төрийн түшээд Ю.Цэдэнбал даргын хаана ч хүрэхгүй амьтад

1908

Бал даргын Жолооч нь байсан Т.Лувсанренчин:
-Далаад оны сүүлчээр юмдаг. “Оргил” амралт руу ажлаар очиж цаг хиртэй болоод буцаж ирсэн юм. Дарга замдаа юу ч ярилгүй ирээд хашааны үүдэнд “Зогс зогс би бууна” гэж байна. Уг нь хашаанд машинтайгаа орох учиртай.

Яах гэж байгааг нь мэдсэнгүй. Тэгтэл “Лувсан минь буцаад яв. Гүүрний цаадах автобусны буудал дээр хүүхэд тэвэрсэн нэлээд ачаатай эмэгтэй харагдсан.

Түүнийг яваагүй байвал очих газарт нь хүргэж өгчихөөд ир. Түрүүн чи бид хоёрыг урагшаа явахад зогсож байсан. Сая эргээд ирэхэд зогсож л байна билээ.

Хүүхэд нь хэцүүдэж байгаа түргэл хөө” гэв. Үнэхээр 120 мянгатын буудал дээр очиход нээрээ нэлээд ачаатай хүүхдээ тэвэрсэн нэг эмэгтэй байв. “Нисэх орж, Хэнтийн онгоцонд суух гэсэн, автобус хүлээгээд” гэж байна.

Ингээд тэднийг суулгаад Нисэх рүү яаран давхилаа. Буудалд ороход яг онгоцыг нь зарлаж байв. Харин хүүхэн баярласандаа уйлаад л байж билээ.

Бидэнд түүн шиг удирдагч хэрэгтэй байна. Одоогийн төрийн түшээд төрийн өндөрлөгүүд бол Ю.Цэдэнбал даргын хумсын чинээд ч хүрэхгүй амьтад юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих