Умард Солонгосын цөмийн хөтөлбөр Японы аюулгүй байдалд заналхийлж байна

147012600157a057b1d622fТОКИО. /Sputnik/. Умард Солонгосын цөмийн хөтөлбөр Японы аюулгүй байдалд тулгарч байгаа гол сорилт юм гэж Японы Батлан хамгаалах яам жил бүрийн мэдэгдэлдээ дурджээ.

“Умард Солонгос баллистик пуужингийн хөтөлбөр хэрэгжүүлж, АНУ-д цохилт өгөх чадвартай цөмийн цэнэгт хошуутай болохыг хичээж байна. Энэ нь бүс нутаг дахь цэргийн өдөөн хатгалгыг улам бүр нэмэгдүүлж магадгүй бөгөөд үүнд Япон ихэд түгшиж байна” гэж яам мэдэгдэлдээ дурдав.

Өнгөрсөн зургадугаар сарын 22-нд Умард Солонгос пуужин харвах туршилт хийсэн нь амжилттай болсон билээ. Пуужин агаарт 400 орчим км замыг туулж, Японы тэнгист унажээ. АНУ, Өмнөд Солонгосын албаны хүмүүсийн мэдээлснээр, Умард Солонгос хоёр пуужин харвасны нэг нь амжилтгүй болжээ.

Д.Нямтулга

эх сурвалж: монцамэ агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих