Н.Энхбаяр өмгөөлөгчтэй боллоо

1903

МАХН-ын дарга Н.Энхбаярт АТГ-аас хэд хэдэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад буй. Тус газраас Н.Энхбаярт мэдүүлэг, тайлбар өгөхийг хүссэн зарлан дуудах хуудсыг зургаан удаа хүргүүлсэн. Харин Н.Энхбаяр өмгөөлөгчгүйгээр АТГ-т очихгүй хэмээн гүрийсээр байгаа юм. Тэрбээр АТГ-ыг өөрийг нь улс төрийн зорилгоо хэлмэгдүүлж байна хэмээн үзэж, энэ хэрэгт өмгөөлөгч олдохгүй байгааг мэдэгдэж байсан. Харин АТГ түүнд өмгөөлөгч олж өглөө.

 

Тус газраас өнгөрсөн сарын 26-ны өдөр Монголын Хуульчдын холбоонд албан бичиг илгээж, Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөхийг хүссэн. АТГ-ын хүсэлтийг хүлээн авч, Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллах хүсэл, сонирхлоо нэр бүхий 4 өмгөөллийн нөхөрлөл, өмгөөлөгч илэрхийлжээ. Ингэснээр иргэн Н.Энхбаярт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд өмгөөлөгч оролцох боломжтой болж буй аж.

 

В.Бат


URL:

Сэтгэгдэл бичих