Сирийн босогчид Оросын нисдэг тэргийг буудан унагаажээ

33(48)Исламын улс бүлэглэл ОХУ-д дайн зарлаж буйгаа өнгөрсөн ням гарагт “Youtube”-ээр бичлэг хийн зарласанбилээ. Уг бичлэгт “Сонс Путин, бид Орост очиж танай иргэдийг хөнөөх болно!! Ахан дүүс нараа, Ариун дайн хийн тэднийг устгаж, тэдэнтэй дайтацгаая” хэмээн маск зүүсэн этгээд чангаар хашгирч байсан юм. ИУ-ын террорист бүлэглэлийн хийсэн бичлэг гэдэг нь албан ёсоор тогтоогдоогүй ч видеоны тайлбар ба холбоос нь цэрэг, армиуд ашигладаг телеграм аккаунт байсан аж.

Тэгвэл өчигдөр ОХУ-ын цэргийн тээврийн “Ми-8” нисдэг тэрэг Сирийн босогчдын “Жабхат Фатех аль-Шам” бүлэглэл болон Засгийн газрын эсрэг бусад хүчнийхний хяналтад байдаг бүсэд сүйрч, нисэх багийн таван гишүүн амь үрэгджээ. Уг нисдэг тэрэг Сирийн Алеппо хот руу тусламжийн бараа тээвэрлэж явсан байна.

ОХУ болон бусад орон хамтран өнгөрсөн есдүгээр асраас эхлэн Сирийн босогчдын байршилд агаараас цохилт өгч эхэлсэн.  Сирид Оросын нисдэг тэрэг сүйрсэн гурав дахь тохиолдол энэ бөгөөд хамгийн олон хүнээ алджээ.

34(42)

35(38)

Нисдэг тэргийг Сирийн босогчид буудан унагаасан бөгөөд тэд “Аллах Акбар” буюу “Бурхан агуу юм” хэмээн хашгирч видео бичлэг хийн зураг авч олон нийтийн сүлжээгээр тараажээ. Босогчид уг нисдэг тэрэгнээс тусламжийн хайрцагт байсан барааг хулгайлсан байжээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих