ХОЙД СОЛОНГОС, АНУ-ЫГ СОЛОНГОСТ БИОХИМИЙН ДАЙНД БЭЛТГЭЖ БАЙНА ГЭЖ БУРУУШААВ
АНУ-Өмнөд Солонгосын JUPITR хөтөлбөрийн эсрэг Хойд Солонгос, Солонгосын хойгт био аюул занал бий болгож, Биохимийн дайнд бэлтгэж байна хэмээн АНУ-ыг буруутгалаа. Пхеньянд Солонгосын Ардын армийн төлөөлөгч ийм мэдэгдэл хийснийг Өмнөд Солонгосын агентлаг Ёнхап дамжууллаа.
“АНУ-ын империлизмын JUPITR төлөвлөгөө нь түрэмгий хүчнүүд Солонгос(БНАСАУ)-ын эсрэг түрэмгийллийн дайны хийх үед биохимийн тэмцэл хийх зорилготойг нотоллоо” гэж армийн төлөөлөгч хэлсэн байна.
Бид Өмнөд Солонгост цэргийн биохимийн лаборатори бий болгох, хорт бодис судлах тухай ярьж байгааг “бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж Хойд Солонгосын төлөөлөгч хэлсэн аж. “АНУ-ын империлизмын үйл ажиллагаа цаашид манай арми, ард түмнийг улам бүр нэгтгэх болно … Манай арми АНУ-ын империлизмын ямар ч төрлийн дайны аргыг бүрэн тэсвэрлэхэд бэлэн байна” гэж мөн анхааруулсан байна.
АНУ-ын цэргийн JUPITR /Joint United States Forces Korea Portal and Integrated Threat Recognition/ хөтөлбөрийг АНУ, Японы JUPITER-тэй андуурч болохгүй гэнэ.
М.Баяр
URL: