Төмөр замын тарифын талаар судалгаа хийнэ

a642f23e8c5ecec6b8eb507cb54c0ff0dc351b79Зам, тээврийн хөгжлийн яам долоо хоног бүрийн Даваа гарагийн 08.00 цагт шуурхай хуралддаг уламжлалтай. Өнөөдрийн /2016.08.01/ шуурхай зөвлөгөөнөөр хэд хэдэн асуудлыг онцлон хэлэлцлээ.

Тухайлбал, төмөр замын тээврийн тариф төмөр замын хөгжилд хэрхэн нөлөөлж буй талаар судалгаа хийж, бусад яамдын үйл ажиллагаатай уялдуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Ингэхдээ тарифын асуудлаас илүүтэйгээр тарифын аргачлалыгбүтээгдэхүүн тус бүрээр нарийвчлан гаргах нь илүү оновчтой талаар ярьж байв.

Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй яамны үйл ажиллагааг уялдуулж, салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлуудаа шийдвэрлэх санал, чиглэл боловсруулахыг Д.Ганбат сайд үүрэг болголоо. Дашрамд дурдахад, тус шуурхай зөвлөгөөнд Зам, тээврийн хөгжлийн яамны газар, хэлтсийн дарга нар болон яамны харьяа байгууллагын дарга нар, зам, тээврийн салбарын төрийн бус байгууллага, холбоод болон хувийн хэвшил, аж ахуй нэгжүүдийн төлөөлөл хамрагдаж асуудлыг хамтран шийдвэрлэдэг байна гэж Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих