Хөргөгчинд байсан пиво уулаа хэмээн ахынх нь хажууд дүүг нь хөнөөжээ

b23583dad9a5c4bfa0ad49048d4109fdТ.Л-нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн гэрт түр оршин сууж байсан оюутан Г.С-г “хөргөгчинд байсан пиво уулаа” хэмээн үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, танхайн сэдэлтээр 3 удаа хутгалж, олон тооны шарх, гэмтэл үүсгэн, улмаар төрсөн ах Н.Б-ийнхэн дэргэд онц харгис хэрцгий аргаар санаатай алсан үйлдэлд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гантулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Т.Л-д холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 17 жилийн хорих ял оногдуулж, ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Д.Дуулим

zuvsongolt.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих