MCS-ийн Ж.Оджаргалын зиндаархал
Өнөөдөр 3100 ажилчинтай, жилд хэдэн арван тэрбумаар тоологдох татвар улсад төлдөг “MCS” гэгч вант улс хэдийнэ бий болсон билээ. Энэ бүхнийг бүтээн байгуулж, ширхэг тоосгыг хүртэл өөрийн гараар босгосон Ж.Оджаргал гэх энэ эрхмийн гэр бүлд “аз” гэдэг зүйл үнэтэй олджээ.
Сэтгүүлчид сонгууль болохын өмнөх жил болгон түүнээс парламентад орох эсэхийг нь асуудаг. Харин энэ тоолонд тэр “Надад улс төрд хийх зүйл байхгүй” хэмээн бардам хариулдаг хэвээр. Энэ ч үүднээсээ сонгуулиас холуур байдаг тэрбээр энэ удаа дүү нараа дайлан зиндаархсан нь цахим ертөнцөд хөвөрч явна. Сумогийн их аварга М.Даваажаргал гэргийн хамт, О.Цэвэгням мөн дуучин Хаянаа нартай нэг үдшийг хамтдаа өнгөрүүлж зангаргаа харуулжээ, тэр.
Э.Нашка
paparatsi.mn
URL: