Техаст 16 хүн амиа алджээ
АНУ-ын Техас муж улсад өчигдөр агаарын бөмбөлөг осолдож, наад зах нь 16 хүн амиа алджээ. Энэ талаар АНУ-ын Иргэний нисэхийн удирдах газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэхдээ “Бөмбөлөг агаарт хөөрч байх үед гал гарч, доош унасны улмаас бөмбөлөг дээр байсан бүх хүмүүс амиа алдсан байна” гэжээ.
Осол Техас муж улсын нийслэл Остин хотоос өмнө зүгт 50 км-ийн зайд болсон байна. Техас муж улсын захирагч Грег Эбботт уг осолтой холбогдуулан мэдэгдэл хийхдээ техасчуудыг амиа алдсан хүмүүсийн төлөө залбирахыг уриалжээ.
Одоо Техас муж улсын албаны хүмүүс ослын газар шалгалт хийж, амиа алдсан хүмүүсийн талаарх мэдээллийг цуглуулж байна. Мөн АНУ-ын эрх бүхий байгууллагууд, Холбооны мөрдөх товчооны оролцоотой мөрдөн шалгалтыг хийж байгаа аж.
URL: