Ж.Батзандан маргааш “Сүх”-ийн талбайд жагсаал хийнэ
Нэг үе иргэний хөдөлгөөний Ж.Батзандан гэж нэрлэгдэж явсан тэрээр өдгөө Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүнээр ажиллаж буй юм. Тэрээр саяхан Нийслэлийн ардчилсан хүчний холбооны дэргэд “Миний Улаанбаатар” клубыг байгуулжээ. Тус клубээс хийж буй хамгийн эхний ажил нь нийслэлийн төлөөллийг парламентад нэмэгдүүлэх ажээ.
Тэд улсын төсвийг нийслэлчүүдийн төлөө биш ямааны төлөө зарцуулдаг, Улаанбаатарын төлөө чиглэсэн томоохон бодлого байхгүй, утааг багасгах, замын түгжрэлийг бууруулах талаар дорвитой ажил хийхгүй байгаа учраас нэн түрүүнд УИХ дахь нийслэлчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа ажээ.
Үүнийг буруутгаж Сүхбаатарын талбайд маргааш 12:00 цагт цуглаан зохион байгуулах юм байна. Улмаар клубынхэн цаашид Улаанбаатарын тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллах гэнэ. УИХ-д нийслэлээс сонгогдсон 26 төлөөллийг 12 болгож бууруулах тухай ярьж буйг эсэргүүцэж байгаа юм байна. Тиймээс хотын иргэдийн улс төрийн эрхийг хамгаалах, нэмэгдүүлэх, УИХ-д Улаанбаатарчуудын төлөөллийг дор хаяж 50 хувьд хүргэхийн төлөө клубынхээ үйл ажиллагааг явуулж байгаа аж.
Б.Батзаяа
URL: