ШИНЭ ГИШҮҮД ХОМ-ЭЭ ЭНЭ ДОЛООН ХОНОГТ БАГТААЖ ӨГНӨ

17УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулиар сонгогдсон шинэ гишүүд, төлөөлөгчид 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй. Хуулийн дагуу шинэ гишүүд энэ наймдугаар сарын 05-нд багтаан ХОМ-ээ гаргаж өгөх юм байна. Учир нь долоодугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинээр сонгогдсон гишүүд тангарагаа өргөж, УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан билээ.

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасныг үндэслэн Улсын Их Хурлын гишүүд болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ холбогдох байгууллагуудад гаргаж бүртгүүлэх учиртай.

П.УНДРАМ
Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих