Тахарын албаны чиг үүргийг цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шилжүүлээд ажилтнуудыг нь яах вэ

8edbc783d37ed5f1dce6f2eaade3ea28Өмнөх Засгийн газрын үед байгуулагдаж, нэлээд хэдэн хүмүүсийг албандаа авч зүтгүүлсэн Тахарын алба нь Шинэ Засгийн газар байгуулагдсаны ачаар өнөөдөр хамгийн түрүүнд татан буугдлаа.

Энэ байгууллага анх байгуулагдахдаа 700 гаруй алба хаагчтайгаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахаар Монгол улсын ихэнх аймгуудад тойргуудаа байгуулан ажилласан гэхээр өнөөдөр шинэ Засгийн газар нэлээд хүмүүсийг ажилгүй болгож, хоолноос нь салгаж байх шиг байна. Хэрэв хэдэн жилийн өмнө энэ байгууллагыг Монгол улсад байгуулаагүй байсан бол энэ байгууллагад ажиллаж байсан 700 гаруй хүн өмнөх ажлаа хийгээд, ажилгүй байсан бусад нь энэ хугацаанд өөр ажил хийгээд, эсвэл амьдрах аргаа аль хэдийнэ олсон байх байсан. Гэтэл бие биенийхээ хийсэн ажлыг үгүйсгэж хоорондоо өрсөлддөг нам, Засгийн газрын нөхдүүдийн ачаар нэлээд хэдэн алба хаагч болох Монгол улсын ард иргэд ажил, амьдралаараа тоглуулж, хэдхэн жилийн настай албанд хэсэг хугацаанд зүтгээд, тоглоомд оролцсонд баярлалаа гэсэн шиг тэднийг Шинэ Засгийн газар Bye, bye гэж байх шиг байна.

Шинэ Засгийн газраас энэ байгууллагыг татан буулгасан шалтгаан нь цагдаа болон бусад хууль сахиулах байгууллагын хийж гүйцэтгэдэг чиг үүргүүдийг давхар гүйцэтгэдэг гэсэн шалтгаан. Энэ шалтгаанаар тус байгууллагыг татан буулгаж, чиг үүргийг нь ижил төстэй байгууллагад хувааж байна гэнэ. За тэгвэл, ажилтан, алба хаагчид нь хамтдаа ижил төстэй байгууллагад хуваагдаж шилжихийн байна гэтэл Үгүй бололтой. Учир нь Шинэ Засгийн газар хэмнэлт хийж ажиллах учраас эдгээр нөхөд ажилгүй болох юм байна. Өөрөөр хэлбэл, шинэхэн Засгийн газар маань ард иргэдээ ажилгүй болгож, гудамжинд гаргаж хэмнэлт хийхийн тулд энэ байгууллагыг татан буулгажээ. Тэдний толгойд өөр хэмнэлт хийх санаа орж ирсэнгүй. Эцсийн эцэст энэ Засгийн газар нэртэй тогоонд байгаа хэдэн нөхдүүд ард түмнийг төлөөлөх гэж, тэдэнд үйлчлэх гэж, би та нарыг сайхан амьдруулаад өгье, бараг л май би өмнөөс чинь хоолыг чинь халбагадаад өгье гэж гарч ирсэн биш билүү…

Тэгчихээд одоо ард иргэдийн хоолыг булааж идэх гээд байх шиг байна. Эцэст нь хэлэхэд, тэд ямар ч нөхцөлд ямар ч шийдвэр гаргасан эцсийн эцэст ард иргэдийнхээ төлөө байх ёстой. Учир нь тэдний үүрэг, хийх ёстой ажил нь энэ.


URL:

Нэр: ТАХАР Огноо: 4 August 2016

шаагаарай ацаа хэн тэгж байна цагдаа ШШГБ-д хуваагдаж орно мэдэхгүй байж

Нэр: ТАХАР Огноо: 4 August 2016

чам мэт бодолтой гарууд л цомхотголд орох байх

Нэр: Anonymous Огноо: 9 August 2016

Энэ байгууллагыг татан буулгаснаар МАН маш буруу зүйл хийлээ дээ. Энэ байгууллага яг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах ёстой байсан юм. Дараагийн сонгуулиар МАН ялагдах магадлал өндөр болж байна. Монголд гэмт хэрэг маш их гардаг. Тэр бүхний цаана гэрч, хохирогч гээд олон хүмүүс байгаа. Мөн дээрээс нь бусад төрийн албаныхан ч энэ үйлдэлд маш буруушааж хандаж байна.

Сэтгэгдэл бичих