Исинбаевагийн хүсэлтийг ИААФ хүлээж авсангүй

527-1469763400isiМОСКВА. /TASS/. Олимпын хошой аварга Елена Исинбаева “Рио-2016”-д оролцох хүсэлтээ Олон улсын Хөнгөн атлетикийн холбоонд /ИААФ/ хүргүүлсэн боловч түүний энэ хүсэлтэд тус холбоо татгалзсан хариу өгчээ. Энэ тухай тамирчин бүсгүй өөрийн инстаграмм хуудсандаа бичсэн байна.

Өчигдөр Исинбаева ярихдаа “ажлын өдөр дуусахаас өмнө ИААФ-аас ирэх хариуг хүлээж байна” гэж байсан юм. Өнөөдөр тэрбээр хэдхэн цагийн өмнө инстаграммдаа бичсэнийг үзвэл “20 минутын өмнө ИААФ-ын нарийн бичгийн даргаас татгалзсан хариу авлаа. Ямар нэгэн азтай гайхамшигтай тохиол болсонгүй. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа. Рио-2016-д оролцох хувьгүй байжээ” гэжээ.
Энэ шийдвэртэй холбогдуулан ОХУ-ын Спортын сайд Виталий Мутко хэлэхдээ “Исинбаевагийн хувьд үнэхээрийн харамсалтай байгаа. Тэрбээр хүүхдээ төрүүлчихээд их спортдоо маш хурдан эргэж ирсэн билээ. Түүнд хүнлэг бусаар хандлаа, энэ нь спортын үзэл санаанд нийцэхгүй” гэсэн байна.
Сануулан дурдахад, Оросын хөнгөн атлетикчдыг багаар нь Рио-2016-д оролцуулахгүй гэсэн шийдвэрийг ИААФ гаргасан билээ. Харин гадаадад дасгал сургуулилтаа хийдэг уртын харайгч Дарья Клишина зөвхөн ганцаараа Олимпын тоглолтод оролцох юм.
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг 

URL:

Сэтгэгдэл бичих