Автобусны жолоочийг буу тулган сүрдүүлжээ

1809

Энэ сарын 28-нд буюу өчигдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсангийн эцсийн буудал дээр автомашинтай хүн буу гаргаж танхайрсан хэрэг гарчээ.

Тодруулбал, “Зайсан-Хайлааст” чиглэлийн автобусны жолооч 33 настай эрэгтэй Б- г зорчигч тээвэрлэж явах үед нь буугаар сүрдүүлжээ. Сэжигтэн “Wrangler jeep” автомашин жолоодож явсан 59 настай эрэгтэй автобусны жолоочтой замын хөдөлгөөний улмаас маргасан байна. Түүний Герман улсад үйлдвэрлэсэн “RG-800 CAL.8мм K” хийн гар бууг цагдаагийнхан эд мөрийн баримтаар хураан авчээ. Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.

 

Д.Мөнх

-


URL:

Сэтгэгдэл бичих