Т.Энхтайваны нэрийг татаж, П.Ганхүүг Эрчим хүчний сайдад дэвшүүллээ

1807

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэн, Эрүүл Мэндийн сайдаар А.Цогцэцэг, Эрчим Хүчний сайдаар Т.Энхтайван, Барилга, Хот Байгуулалтын сайдаар Г.Мөнхбаяр нарыг нэр дэвшүүлэхээр болоод байсан. Гэвч УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаас А.Цогцэцэг, Т.Энхтайван нарыг дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Тухайлбал, Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Т.Энхтайваныг АТГ-аас сонирхлын зөрчилтэй гэж үзсэ тул нэрийг татаж, өмнө нь тус яаманд газрын даргаар ажиллаж байсан, Австрали улсад эрчим хүчний чиглэлээр мэргэжил эзэмшсэн П.Ганхүү гэх залууг дэвшүүлэхээр болсон тухай эх сурвалж мэдээлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих